Монгол улсын парламент - боть 1

464 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн үг 1999.07.22 Монгол Улсын Их Хурлын дарга аа, Улсын Их Хурлын гишүүд ээ! Монгол Улсын Үндсэн хуулийн 43-р зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их хурлын хуралдааны дэгийн тухай хууулийн 17 дугаар зүйлийг үндэслэн Улсын Их Хурлын зарим гишүүдээс Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Наранцацралтыг огцруулахаар тавьсан саналыг Улсын Их Хурал хэлэлцэж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримталж саналаа хэлье. Өрнөж байгаа үйл явцыг нэгтгэн дүгнэж бодож үзэхэд Ерөнхий сайд Ж.Наранцацралтыг огцруулах, тэгэхлээр Монгол Улсын Үндсэн Хуулийн 43 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн ёсоор Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шалтгаан болж байгаа. Монгол Улсын Олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, Үндэсний эрх ашигт ноцтой хохирол учруулахуйц үйл ажиллагаа болсон, Уг захидлыг тодорхой зорилготой үйлдсэн гэх үндэслэлүүд гүйцэд нотлогдоогүй байна. Ийм нөхцөлд ерөнхий сайдыг огцруулах нь зөв бөгөөд оновчтой шийдэл болж чадах уу гэдэг талаар Улсын Их Хурлын гишүүд Та бухэн маш нухацтай ярилцах гэсэн саналаа толилуулж байна. ОХУ-ын Засгийн газарт Монгол Улсын Ерөнхий сайдЖ.Наранцацралтын илгээсэн захидлын талаар Улсын Их Хурал дээр хэлэлцэх явцад Улсын Их Хурал дээр боловсруулж явуулахад Монгол Улсын Ерөнхийлөгч миний биеийг ямар нэг байдлаар оролцсон мэтээр зарим гишүүд ил далд утгаар ярилцсан байна. Би энэхүү ямар ч үндэслэлгүй хоосон хардлага, гүтгэлгийг бүрэн няцааж байгаагаа Улсын Их Хурал, ард түмэндээ хандан албан ёсоор мэдэгдэж байна. ОХУ-ын засгийн газрын 1 дүгээр орлогчид Монгол Улсын Ерөнхий сайд захидал явуулах болон Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалын талаар бидний хооронд ямар ч яриа болоогүйг Ерөнхий сайд Ж.Наранцацралт өөрөө мэдэж байгаа. Улсын Их Хурал, Засгийн газрыг огцруулах эсэх Үндсэн хуулийн онцгой бүрэн эрхээ эдлэхдээ миний түрүүн хэлсэн саналыг анхааралтай харгалзан үзнэ гэдэгт найдаж байна. Их Хурал хууль зүйн дагуу шийдвэрээ гаргахад миний бие хүндэтгэн үзэх болно. Анхаарал тавьсанд баярлалаа. 39

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw