МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 463 Чуулганы нээлтийг хааж Улсын Их Хурлын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг 1999.04.05 Монгол Улсын Их Хурлын 1999 оны хаврын чуулганы нээлт дээр бид Улсын Их Хуралд олонхи, цөөнхийн бүлгийн болон Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн үгийг сонслоо. Хэдийгээр үгүүд нь манай улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн бүхий л харилцаанд байгаа асуудлууд, түүний өнгөрсөн ба одоо, тулгамдсан асуудлын хүрээнд болон эдгээр асуудлуудын талаар олон тал, олон өнцгөөс нь харсан үнэлэлт, дүгнэлтүүдийг Улсын Их Хурал энэ танхимдаа энэ чуулганыхаа нээлт дээр сонслоо. Улсын Их Хурал өөрийнхөө үйл ажиллагааг тасралтгүй, чадварлаг явуулахад Улсын Их Хурлын гишүүн нэг бүрээс болон Улсын Их Хуралд байгаа олонхи, цөөнхийн бүлгүүдийн хамтын хүчин зүйл, бүхэлдээ Улсын Их Хурлын нийт бүтээгдэхүүний хүчин зүйл, түүний харилцан ажилладаг Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгч, бусад байгууллагуудтай шууд холбоотой асуудал гэдгийг Улсын Их Хурал гүнээ ойлгож байгаа. Энэхүү хаврын чуулганы үйл ажиллагаанд бид бас өөрсдөдөө дүгнэлт хийж, өөрсдийн сахилга хариуцлага, сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийн төлөө хүн бүрийн хүчин зүтгэлийг үнэлэх үнэлэмж, түүн дээр бий болж байгаа тодорхой зөрчлүүдийг давах, мөн гаргасан хариуцлагагүй байдал дээр хатуу тооцоотой ажиллах зарчим бидэнд шаардлагатай байгаа. Ийм чиглэлийн дагуу ч гэсэн Улсын Их Хурал, гишүүдийн байнгын хороо, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан, мөн улс төрийн олонхи, цөөнхийн бүлгүүд өөрсдийнхөө гишүүдийн хүрээнд мөн энэ оролцооны талаар хатуу бүртгэл, сахилгатай, олон түмэнд энэ үйл ажиллагааг нээлттэй, чөлөөтэй мэдээлэх замаар бид бүх хүчин чармайлтаа хажуугийн шахалт, шаардлагатай хослуулан хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Ийм шаардпага, ийм зохион байгуулалтаар хангах асуудал нь Улсын Их Хурлын дарга, Дэд даргын үүргийн хүрээнд хийгдэнэ гэдгийг бас энэ чуулганы нээлт дээр албан ёсоор хэлэх нь зүйтэй гэж ингэж үзэж байна. Ингээд Монгол Улсын Их Хурлын 1999 оны хаврын чуулганы ажиллагааны нээлтийн хуралдаан хаагдсаныг мэдэгдье. 38
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw