462 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 байгуулж байна. Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэг Монгол орон Парламентын засаглалтай улс учраас ард түмний дуу хоолой, эрктэн ямбатнуудад хатуу чанга дуулдаж байгаа ч гудамж, талбайд биш, харин Парламентад орж ирж сонсогдох ёстой гэсэн зарчмын байр суурийг баримталж байгаа юм. Монгол орны улс төр, эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдалд бодитой дүгнэлт хийж, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгээс ийнхүү өндөр шаардлага, санал тавих болсон нь сонгогч олны зүгээс удаа дараа тавьж байгаа санал, шаардлагын илэрхийлэл гэдгийг зориуд тэмдэглэхийг хүсч байна. Улсын Их Хурлын өмнөх чуулгануудын нээлт дээр болон хууль хэлэлцэж батлах, улс төр, нийгэм-эдийн засгийн бодлогын аливаа томоохон асуудлыг хэлэлцэх явцад манай намын бүлэг олон чухал санал тавьж, асуудалд бодитой хандан хүлээн аваагүй нь улс орноо ийм хүндрэлтэй нөхцөл байдал руу түлхэн оруулахад хүргэлээ. Ёстой л илжигний чихэнд ус ч хийсэн сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг энэ буюу. Улс төр, эдийн засаг, нийгмийн өнөөгийн хямралт байдлыг даван туулах, хууль тогтоох бодлого боловсруулж хэрэгжүүлэх чадвараа нэгэнт алдаж олон түмний дотор нэр хүнд нь унаж, цаашид ажиллах найдваргүй болсон болохоор Улсын Их Хурлыг тараах эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах тогтоолыг Улсын Их Хурлын хаврын чуулганаар эхний ээлжинд хэлэлцэж шийдвэрлэхийг Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэг шаардаж байна. Өнөөгийн Улсын Их хурлыг ард түмэн сонгосон. Сонгогч түмний итгэлийг алдруулсан Их Хурлыг тараах, эсэхийг ард түмэн өөрөө шийдэх нь зөв гэж бид үзэж байгаа юм. Өнөөгийн Улсын Их Хурлыг тараах нь улс оронд бодитой нүүрлэж байгаа санхүү, эдийн засгийн сүйрлийг хохирол багатай давах, хээл хахууль, авилгалыг эрт таслан зогсоох, ардчиллыг жинхэнэ утгаар нь гүнзгийрүүлэн хөгжүүлж, зах зээлийн шинэтгэлийг тууштай явуулах боломжийг хангах, цаг хугацаа алдахаас сэрэмжлэх, шударга ёсыг сэргээж бат бэх тогтооход тус дөхөм үзүүлэх болно. Улсын Их Хурлын гишүүн Та бидэнд ард түмэн, улс орны эрх ашгаас илүү сонирхол байх ёсгүй учир сонгогч түмний дийлэнхи олонхийн шаардаж, хүсэн хүлээж буй Улсын Их Хурлыг тараах эсэх талаар ард нийтийн санал асуулга явуулах тогтоолыг батлах шийдвэрийг хамтын хүчээр гаргах, Улсын Их Хурлын гишүүн бүр хэн нь хэн бэ? гэдгээ ард түмэндээ харуулах түүхэн хариуцлагатай цаг мөч тулан ирлээ. Түмэн олныхоо сэтгэлд нийцсэн шийдвэрийг батлах эр зориг гаргахыг Та бүхнээс уриалж байна. Анхаарал тавьсанд баярлалаа! 37
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw