Монгол улсын парламент - боть 1

ИОНГОЛ VACblH ПАРААМЕНТ-I 461 Ёс суртахуунаа алдсан төрийн зарим өндөр албан тушаалтан, хувьчлалын шцад зүй бусаар их хэмжээний өмчийг завшин баяжсан хөрөнгөтнүүд хүрээ, ^өлөөгөө ихэсгэхийн тулд эрүүгийн эльментүүдтэй ч бүлэглэн нэгдэж, улс гөр, эдийн засгийн мафийн сүлжээг бүрэлдүүлж эхлээд байгаа нь тодорхой 5олж байна. Төр засгийн өндөр албан тушаалтнуудын ивээлд багтсан цөөн одэн хүний амьдрал танигдахын аргагүй сайжирч, үлдсэн дийлэнхи нь 1дуурлын намагтбөөнөөрөө живж байгаагаас шударга ёс мартагдаж, нийгэмд к суртахуунгүй амьдрах “Монгол моод” дэлгэрч, гэмт хэрэг, зөрчлийн өнгө гөрх улам зэрлэгшсэн нь өнөөгийн хямралт байдлын нэг үндэс болж байна. Энэ бүхэн нь төр, засгийн эрхийг авсан Ардчилсан холбоо эвслийн эрх эаригчид, Монголын ардчилалд жинхэнэ аюул учруулж, Монголын төрийг деройтуулж, ард түмнээрээ даажигнаж байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэж 5айна. Гуравдугаарт, төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй, ^йл ажиллагаа нь царцанги байдалд орж доройтсон нь сонгогч олонд нэгэнт годорхой болжээ. Улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн байдал улам бүр хүндэрч, хээл кахууль, авилгал хавтгайрсан нь юуны түрүүн Улсын Их хурлын Олонхи болон Улсын Их Хурлын удирдлагын бодлого, үйл ажиллагаатай шууд колбоотой. Бид дараах хэдэн үндэслэлээр Улсын Их Хурал үүргээ гүйцэтгэж чадахгүй байна хэмээн үзэж байгаа юм. Нэгдүгээрт, Улсын Их Хурал 1996 оны намрын чуулганаас хойшхи 5 удаагийн чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлынхаа дөнгөж 11-26 хувийг шийдвэрлэсэн байна. Хоёрдугаарт, Улсын Их Хурал хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянаж чадахгүй байгаагаас өнөөдөр Монгол Улс бүхэлдээ хууль хэрэгждэггүй орон болж хувирсан байна. Газар сайгүй хууль хэрэгжихгүй, зөрчигдөж байгаа тухай гомдол жирийн ард иргэдээс тасралтгүй ирж байгаа нь үүний нэг тод нотолгоо юм. Улсын Их хурлын удирдлага, олонхийг төлөөлж суугаа гишүүд ч өөрсдөө нэг бус удаа хууль зөрчсөн нь тогтоогдсон билээ. Гуравдугаарт, Улсын Их Хурлын олонхийн хүчээр түрэн баталсан болон Засгийн газруудаа өөгшүүлэн хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийн бодлого нь Монголын хөрсөнд буухгүй нь өнөөдөр нэгэнт тодорхой болжээ. Дөрөвдүгээрт, Улсын Их Хурлын гишүүд байнга ёс зүйн алдаа дутагдал гаргаж, элдвийн хэрэг, авилгал, хээл хахуульд нэр холбогдож байгаа нь Улсын Их Хурлын нэр хүндийг ихээхэн унагаж байна. Шударга бус явдал хар харх лугаа адил нийгмийг бүхэлд нь хэмлэн мэрж сүйтгэж байна. Энэ бүхэн нь өнөөгийн Улсын Их Хурал, ард түмний итгэлийг хөсөрдүүлж өөрт ногдсон үүргээ биелүүлж чадахгүй байна гэсэн хатуу дүгнэлт хийхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Ард түмэн ч Улсын Их Хурлын талаар ингэж дүгнэж, өөрсдийг нь сонсохгүй байгаа төрдөө бухимдаж гудамж, талбайд жагсаал цуглаан зохион

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw