460 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Ардчилсан Холбоо эвсэл Засгийн эрхэнд гарангуутаа 13 яамыг 9 болгон зардал хэмнэж, захиргааны аппаратыг чадварлаг болгож, ажил хэрэгч чанарыг нь дээшлүүлнэ гэж сүр дуулиантай зарлаж, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр гэгчийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Гэтэл үүний үр дүн нь агентлаг нэртэй 50 гаруй бяцхан яамд болон хувирч, хүнд суртлын нүсэр аппарат болон өргөжиж, удирдлагын зардал үлэмж өсч, шат дамжлага нэмэгдэж, ажил эзэнгүйдэж, апбан хаагчдыг намын харъяалал, үзэл бодлоор нь ялгаварлан төрийн албанаас зайлуулах, цэвэрлэх, тооцоо бодох үйл явц болж хувирсан юм. Төрийн захиргааны шинэчлэл, бүтцийн өөрчлөлт ийнхүү ёс төдий хийгдэж, боловсон хүчнийг намын харьяаллаар ялгаварлах болсон нь төрийн нэр хүндийг унагаж, ажил хэрэгч чанарыг нь алдагдуулж, Монголын төрийг доройтууллаа. Албан тушаапын эрх мэддийг урвуулан ашигласан гэмт хэрэг 1998 онд 239 гарч жилүүдийнхээс өссөн нь төрийн албаны ялзралын нэг тодорхой жишээ юм. Төр, засгийн өндөр албан тушаалтнууд түүний дотор Улсын Их Хурлын зарим гишүүд албан тушаалаа урвуулан ашиглаж, зээлийг зүй бусаар олгоход шууд буюу шууд бусаар оролцсон, хууль батлах, тендэр шалгаруулахад өндөр албан тушаалтнууд нөлөөлсөн, улмаар хахууль авсан байж болзошгүй байгаа тухай яриа нийтийн дургүйцэл, зэвүүцлийг төрүүлж, Улсын Их Хурлын нэр хүндийг унагалаа. Улсын Их Хурал сонгочдынхоо итгэл найдварыгхөсөрдүүлжээ. Улс орны хөгжилд чухал ач холбогдолтой зарим төслүүд, эвслийн доторхи бүлэглэлүүдийн ашиг сонирхлын зөрчлөөс болж хэрэгжихгүйд хүрч, улс орны хөгжил дэвшлийн эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэх боллоо. Спиртийг вагон вагоноор нь оруулж ирсэн хэрэг удаа дараа гарч, төр, засгийн өндөр албан тушаалтнуудын нэр холбогдсон байдаг ч хууль хяналтын байгууллагад асуудал шийдвэрлэх шатанд бүдгэрэн замхарч спирт нь ус болчихдог, контейнер нь алга болчихдог, хариуцах эзэнгүй болчихсон байдаг учир битүүлэг явдал нэн олон гарах боллоо. Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ажилладаг гадаадын компанийг 2 жил гаруй хугацаанд улсын бүртгэлгүй ажиллуулж, татвар аваагүйг шалган илрүүлсэн байцаагчийн актыг Үндэсний татварын ерөнхий газар зориудаар өөрчилж улсын төсөвт орох 2 тэрбум төгрөгийг гадныханд зүгээр бэлэглэсэн байна. Хэрвээ энэ орлогыг улсынхаа төсөвт оруулсан бол цалин, тэтгэвэр хугацаандаа олгогдохгүй байгаа өнөөгийн хүндрэл бэрхшээл ихээхэн хөнгөлөгдөх байсан нь тодорхой юм. Хээл хахууль, авилгал, өмч хөрөнгийг зүй бусаар ашиглах явдалтай хууль хяналтын байгууллага эвлэрэнгүй хандаж, авилгал газар авч байна, түүнтэй тэмцэх хэрэгтэй гэж эрх баригчид дээрээс нь уриалан семинар, уулзалтыг шоу болгон шуугиулж, хэрэг дээрээ шийдвэртэй ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь чухамхүү хэний эрх ашигт үйлчилж, нийцэж байна вэ? гэсэн асуудал гаргахад хүргэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw