МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 459 цампууруулан зээл зувчуулах замаар хөрөнгө завших явдал хэвийн үзэгдэл болж хэвшсэн байна. Өмчийг хувьчилж, хувийн хэвшлийг дэмжих, хувьчлалыг түргэтгэж өөрчлөлтийг эрчимжүүлэх нэрээр, өмч хөрөнгийг завших, амжиж хувааж авах булхайтай үйл ажиллагаа үргэлжилсэн хэвээр байна. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд үндэсний валют төгрөгийн ханш хоёр дахин унаж, хүн амын худалдан авах чадвар эрс буурлаа. Орон нутагт төвөөс аваачиж дамлан худалдаж байгаа ганзагын наймааг эс тооцвол хөдөөгийнхөн маань, зах зээлийн гадна хаягджээ. Мөнгөний хомсдол, банкны үйл ажиллагааны дутагдлын улмаас хөдөөд таваар, мөнгөний харилцаа мөхөж, малчид маань амьдралын зайлшгүй хэрэгцээ, гачигдаж, дутагдахын зовлонд нэрвэгдэн тэнцвэргүй бараа солилцоонд аргагүй шахагдах бүхэнд хонио барьж өгсөөр хотоо харлуулахад хүрээд байна. Энэ байдалд хөдөөгөө ад үзэж ялгаварласан, зөнд нь орхиж залхаасан төр засгийн бодлого улам ч нэрмээс болж байна. Бензин шатахуун, эрчим хүч, бараа таваарын ялгавартай үнийн өсөлт, үйлдвэрлэл, үйлчилгээний хомсдол, эрүүл мэнд, боловсрол, ахуй соёлын дутагдлаас үүдсэн их нүүдэл нийслэл рүү, төв рүү чиглэн хөвөрсөөр хөдөө орон нутаг, зах хязгаар маань эзгүйрч байна. Гадаадын эрдэмтдийн судалгаагаар ядуу амьдралтай иргэдийн тоо 800 гаруй мянгад хүрч, манай улсын 3 хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Амьжиргааны баталгаажих түвшнээс ихээхэн доогуур орлоготой байхыг нь төр засгаас баримталж буй бодлого, явуулж буй үйл ажиллагаагаараа зөвшөөрч баталгаажуулсан, нэн ядуучуудын бүхэл бүтэн давхарга буй болж, хүрээгээ тэлсээр, өссөөр байна. Эдийн засаг, нийгмийн амьдралыг ийм байдалд хүргэсэн эзэд нь тодорхой. Харин манайд бодлогын алдаа, үйл ажиллагааны дутагдлаа, хамаг буруугаа бусад руу, гадагш нь чихдэг, бүтцийн өөрчлөлт, хууль эрхийн үндэслэл хангалтгүй байсан гэдгээр асуудлыг саармагжуулдаг, улс төржүүлэн шуугиулж, хариуцлагаас мултрахыг оролддог, төрийн хуулийг хэсэг бүлгийн ашиг сонирхолд нийцүүлэн тайлбарладаг, хэрэглэдэг, баталдаг, балмад явдал хэвшил болж байгаагаас хэн ч хариуцлага хүлээгээгүй байсаар өдий хүрлээ. Улс оронд бий болсон эдийн засаг, нийгмийн хямралт байдал, эх орон ард түмнийхээ эрх ашгийн үүднээс нухацтай дүгнэлт хийх шаардлага тулгараад байна. Өнөөгийн төр засгийн эрх баригчдын яриад байгаа шиг, Монголын ард түмний амьдрал өдрөөс өдөрт сайжирч байна. Бидний ирээдүй сайхан байна гэсэн дүр зураг, жирийн ард түмний амьдралд огт буухгүй, ахиц өөрчлөлт огт мэдрэгдэхгүй байна. Хоёрдугаарт, төрийн нүсэр хүнд суртлын аппарат улам бэхжиж, түүний ажил хэрэгч чанар нь буурч, хээл хахууль, авилгал газар авч, мафийн сүлжээ бүрэлдэж буй нь нийгэмд шинэ аюул, аймшиг бий болгож байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw