458 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Монголын төрийг доройтуулсан гэх зэрэг чамгүй урт жагсаалт гаргах болно. Булгийн эх нь булингартай бол адаг нь булингартай байдаг. Ардчилсан Холбоо эвслийн алдаанууд Энхсайханы засаглалын үеэс эхтэй бөгөөд дараа дараагийн Засгийн газрууд энэ алдааг засч залруулаагүй төдийгүй улам ч даамжруулан гүнзгийрүүлсэн юм. Улс оронд бий болсон улс төр, эдийн засаг, нийгмийн хямралт байдал улам даамжирсаар сүйрлийн заагт тулж ирчихээд байхад, эвслийн олонхи бодитой улс суурьтай дүгнэлт хийж, бодлого, үйл ажиллагаагаа өөрчлөн сайжруулах чадваргүй болохоо харуулж байна. Бүх л зүйл болж бүтэж, сайжирч дээшилж байгаа мэтээр сурталчилж, өргөн олон түмнийг төөрөгдүүлсээр байна. Бодит байдал ямар байгааг, амьдрал хаашаа явж байгааг ард түмэн хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэдэж, өөрөө ойлгож, дүгнэж байгаа. Суурь үнийг чөлөөлж, гаалийн татварыг тэглэснээр үндэсний уламжлалт үйлдвэр, үйлчилгээний газрууд хаагдаж, манай зээлийг гадаадын чанарын баталгаагүй, хямд үнэтэй бараа таваар эзэлж, үнэт түүхий эд боловсруулалтгүйгээр гадагш сорогдон үгүй болж, улсын төсвийн болон гадаад худалдааны алдагдал улэмж өсч, улс орны эдийн засгийн аюулгуЙ байдалд аюул нүүрлээд байна. Гадаад худалдааны алдагдал 1998 онд эрс нэмэгдэж 150 сая гаруй ам.долларт хүрсэн нь манай улсын валютын хөдөлшгүй цэвэр нөөцөөс хоёр дахин давсан байна. Монгол Улс гадаад дотоод тулгамдсан өрөнд баригджээ. НҮБ-д төлөх татвараа хоёр жил дараалан төлөөгүйн улмаас дэлхийн хамтын нийгэмлэгийн хамгийн том, нолөө бүхий байгууллагын үйл ажиллагаанд оролцох, санал бодлоо илэрхийлэх эрхээ хасуулчихаад байгааг хэн ч, юугаар ч зөвтгөж чадахгүй биз. Улсын төсвийн алдагдал бараг 100 тэрбум төгрөг болж урьд өмнө дуулдаж байгаагүй хэмжээнд хүрчээ. Засгийн газрын өр 40 гаруй тэрбум төгрөг болж цалин тэтгэвэр, тэтгэмжийг зээл авах төдийхнөөр аргацааж, төрийн болон төсөвт байгууллагуудын санхүүжилт үндсэндээ зогсчихоод байна. Төр засгийн байгууллагуудаас эхлэн аж ахуйн байгууллагууд, ард иргэдийн ихэнх нь өр авлагын гинжин сүлжээнд хэрэгдсэн байгаа нь нууц биш юм аа. Ондоо төлөгддөг улирлын шинжтэй зээлийн хэмжээ сүүлийн З жилд 3-4 дахин нэмэгдэж, он дамжсан архаг шинжтэй болж, төлбөрийн гүн хямралд нэрвэгддээ. Банкны салбарын өөрчлөлт гажуудаж, банкинд итгэх итгэл алдарсны улмаас төсөвт болон аж ахуйн байгууллагууд, хувь хүмүүс хүртэл банкны үйл ажиллагаа эрхлэх замаар мөнгө угааж, үтэр түргэн баяжих сонирхолд автжээ. Ийм явуургүй балмад үйл ажиллагаанд төр засгийн эрх баригчид татагдан оролцож, бүртгэл төлбөр тооцоог будлиантуулах, улсын төсөв, байгууллагын хөрөнгө мөнгийг эргэлдүүлэн дундаас нь ашиг хонжоо хайдаг, зээл зуучлах, улмаар төрийн өмчийн болон арилжааны банкийг зориудаар
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw