Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 457 Чуулганы нээлт дээр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Н.Энхбаярын хэлсэн үг 1999.04.05 Хүндэт Ерөнхийлөгч өө! Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Ноёд, хатагтай нар аа! Монгол Улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн байдал нэн ээдрээтэй болсон нөхцөлд Улсын Их Хурлын 1999 оны хаврын чуулган үйл ажиллагаагаа эхэлж байна. Улсын Их Хурлын энэ удаагийн чуулганаар улс төр, нийгмийн гулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар зоримог алхмууд хийх байх гэж сонгогч олон түмэн хүсэн хүлээж байна. Монгол орны улс төр, эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдлын талаар сонгогч олон түмнийхээ санал хүсэлтийг илэрхийлэн Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэг өөрийн байр сууриа тодорхойлж, дараахь дүгнэлтүүдийг чуулганы анхааралд толилуулж байна. Нэгдүгээрт, эдийн засгийн гүн хямрал, үндэсний үйлдвэрлэлийн уналт, санхүү, мөнгөний системийн дампуурал, ард түмний амьжиргааны түвшингийн бууралт, цаашдын ирээдүйн бүдэг бүрхэг төсөөлөл, итгэл алдарсан байдал нь манай өнөөгийн эдийн засаг, нийгмийн амьдралын бодит үнэн төрхийг илтгэж байна. Энэ нь төр засгийн эрх баригч Ардчилсан Холбоо эвслийн бодлогын алдаа, үйл ажиллагааны гажуудлын шууд үр дагавар мөн. Зоримог гэгдэх хочтой, ноцтой үр дагаварт хүрсэн алдаануудыг дурьдвал: - Суурь үнийг санаанд багтамгүй чөлөөлж, бүс нутгаар нь ялгаварлан тогтоож, нийгмийн хамгааллыг орхигдуулсан; - Ард түмний сонголтыг үл ойшоож, орон нутгийн сонгуулийн үр дүнг завхруулсан; - Арилжааны банкуудыг хууль бусаар татан буулгаж, төрийн өмчийн банк байгуулан, зээл тарааж төрийн өмчийн банкуудыг зориудаар дампууралд хүргэж, банкны систем өөрчлөлтийг гажуудуулсан; - Улс төрийн зорилгоор гаалийн татварыг хавтгайруулан тэглэж, үндэсний үйлдвэрлэлийг мөхөлд хүргэж, улсын төсөв гадаад худалдааны тэнцвэрийг алдагдуулсан; - Албан татварын бодпогыг будлиантуулж, татвар хураалтыг муу зохион байгуулж, татвараас зугатах, орлогоо нуун дарагдуулах нөхцөл бүрдүүлж, ард иргэдийн ачааллыг олон дахин нэмэгдүүлсэн; - Ард түмний сонголтыг үл хүндэтгэн, төрийн байгууллагуудын бүтцийн өөрчлөлтийг гажуудуулж, төрийн албан хаагчдыг үзэл бодол, намын харьяаллаар нь ялгаварласан; - Төрийн хуулийг зөрчиж, төрийн байгууллагын цомхон чадварлаг байх, хариуцлага хүлээх зарчмыг алдагдуулан, ёс суртахууны гажуудалд автуулж,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw