456 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Авилгал иргэдийн эсрэг, тэр тусмаа хууль дүрмээ чанд сахьдаг албан тушаалтны эсрэг тэмцэл биш учраас түүнээс цочирдох, болгоомжлох хэрэггүй юм. Монголын энэ үеийн улс төрд та бид төрсөн нийгмийнхээ өнгийг харчихаад, дутагдлыг нь үзчихээд, түүнээс шинэ нээлт хийсэн юм шиг харах хэрэггүй. Чөлөөт нийгэм бол сүүдрээ нуудаггүй учраас бидний байж байгаа байдал маань, үнэн нүүр царай маань энэ. Харин сүүдэртэй тал руу нь улам их гэрэл тусга, түүнийгээ улам бүр хүмүүсийн нүдэн дээр ил байлга, тэгэх тусам зүй тогтлоороо илаарших болно. Өнөөдөр Монгол оронд газар сайгүй МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоө эвсэл эрх барьж байгаа юм шиг, бүх муу юм тэднээс үүдэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх гэж хөөцөлдөх хэрэггүй юм. МАХН орон нутгийн сонгуульд тодорхой хөтөлбөр дэвшүүлж өрсөлдөн ялалт байгуулж ажиллаад З дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Эвслийн Засгийн газарт Засаг даргатай гэрээ байгуулж, хөтөлбөрийг нь хэрэгжүүлнэ гэж гэрээ байгуулчихаад, МАХН-ын гишүүн зарим Засаг дарга нар эвслийн бодлогыг хэрэгжүүлэх, хүмүүст хүргэх бус, түүнийг гутаах ажлыг гардан хийгээд л явж байна. Улс төрийн хувьд утгагүй, наад захын ёс зүйгүй ийм үзэгдлийг эрх зүйн механизмын хүрээнд таслан зогсоох ёстой. МАХН-аас нэр дэвшиж, мөрийн хөтөлбөр гарган сонгуульд өрсөлдөн ялсан Ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгжээд хоёр жил болох гэж байсан Ерөнхийлөгчийн маань хөтөлбөр яаж хэрэгжихээр улс оронд маань улс төрийн үл эвлэрэх байдал бий болж, төрийн эрх барих дээд байгууллага тарахдаа хүрээд байдаг байна вэ? Улсын Их Хуралд олонхи болсон Ардчилсан Холбоо эвслийн хувьд ч адил. Орон нутгийн сонгуульд ялсан МАХН-ын хувьд ч ижил. Ерөнхийлөгчийн хувьд ч ялгаагүй. Та бидний уулзах цэг бол нэг. Та бидний хариуцлагыг тооцдог газар бол нэг. Энэ бол Монголын ард түмэн. Хөтөлбөр амлалтаа хэрхэн хэрэгжүүлснээ бүгд үнэлүүлдэг талбар маань нэг. Энэ бол Монгол Улс. Ирж яваа цагийн шалгуур ч та биднийг алагчилж авч үзэхгүй. Ажлаа хамтраад хийе, төр улсаа хамтраад төвхнүүлье. Энэ бүхэн Монголчуудад л хэрэгтэй. Анхаарал тавьсан явдалд баярлалаа! 36
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw