Монгол улсын парламент - боть 1

ЛОНГОЛ ҮАСЫН ПАРЛАМЕНТ-1 455 ювхөн банкны асуудлаар ийм механизм бүрдүүлэх гээд байсан нь өрөөсгөл >айсан бололтой. 1996 оноос өмнө сураггүй алга болчихоод байгаа төсвийн болон банк, 'адаадын зээл тусламжийн 90 орчим тэрбум төгрөгийн асуудал байна. Зөвхөн >нэ жишээнээс харахад авилгал түүний халдварын манай шинэ тогтолцоонд шчирсан гайны мөнгөн тал нь харагдаж байна. Авилгалтай тэмцэхэд жил 5үрийн улсын төсвөөс наад зах нь 1 хувьтай тэнцэх хэмжээнээс багагүй лөнгө хөрөнгө зарахаар хуульчилья. Ингэж чадвал эргүүлээд Монгол орон 'аргасан мөнгөнөөсөө хэд дахин ашигтай ажиллаж чадна. Авилгалтай 1мжилттай тэмцэж буй улс оронд бидэнд дутагдаад байгаа мөнгө санхүүгийн рмжлэг нь нэмэгддэг юм байна. Хамгийн гол нь хөрөнгө оруулалт нэмэгдэж, 5изнесийн орчин сайжирсан жишээ олон байна. Авилгалтай тэмцэх байгууллага, хүмүүсийн аюулгүй байдлыг хангах, самгаалах асуудлыг иж бүрэн шийдэх хэрэгтэй юм. Улс орон даяараа жилгалчийг нь мэдсээр байж, төр засаг нь яаж ч чаддаггүй, цагдаа шүүх нь сүрч ч чаддаггүй, тийм орныг авилгалд идэгдсэний хамгийн том илрэл гэж кишээ татаж байна. Ийм байдлаас сэргийлэхийн тулд та бидэнд цаг алдах >рх байхгүй гэж бодож байна. Авилгал бол хүмүүсийн итгэлийг алдагдуулдаг <чраас, ардчиллын хамгийн үнэт зүйлсийг устгадаг учраас түүнтэй тэмцэх зодлогыг үндэсний эрх ашгийн асуудал болгон цөөнгүй оронд гаргаж гавьжээ. Авилгалд өртсөн бол, ийм тухай ярианд орооцолдсон бол ямар ч эндөр албан тушаалтныг шууд албан тушаалаас нь түтгэлзсэнд тооцож, бүх зрх ямбад нь халдаж шалгадаг аж. Энэ тухай хуулийн заалт үгүйлэгдээд гдаж байна. Авилгалын хор холбогдолтой холбогдсон сургалтыг бүх нийтээр явуулж гурталчилах, түүнд өргөн олон түмэн, хэвлэл мэдээллийн хэрэгслийг өргөн гатан оролцуулдаг ажээ. Энэ бүхнийг яриагаар, шүүмжлэлээр бус хуулиар кийдэг юм байна. Төр нь ард түмнийхээ эрх ашгийн, хөгжлийн эрх ашгийн гөлөө хөрөнгө мөнгө зардаг юм байна. Авилгал бол нээлттэй төр, чөлөөт хөгжлийн эсрэг дүр нь юм байна. Авилгалын эсрэг тэмцэл бол төр улсыг цэвэршүүлэх, хөгжлийн шинэ шатанд хүргэхэд оролцдог, зайлшгүй чухал хүчин зүйл болжээ. Авилгалын тухай яриа, түүний тухай тэмцлийг зөвхөн цүр эсгэх, явцуу сонирхол, улс төрд ашиглах явдал бол авилгалын эсрэг тэмцлийг утгагүй болгодог аж. Иймээс эрх зүй, хөрөнгө мөнгөний баталгаа бүхий тодорхой бүтцийг бий болгохгүйгээр авилгалын эсрэг тэмцэлд амжилт олох аргагүй юм. Авилгалд өртөж болзошгүй хүмүүсийг тухайлбал, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулж байж, авилгалтай тэмцэнэ гэдэг буруу ойлголт юм. Авилгал бол төрөөс албан хаагчиддаа олгож байгаа цалин урамшууллаас давж байдаг тул тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, авилгалтай тэмцэх тэмцлийн асуудлыг тусад нь авч үзэх хэрэгтэй. Авилгалтай үр бүтээлтэй тэмцэх механизм бүрдүүлэх асуудалд манай улс төрийн намууд болон бодлого тодорхойлогч бүр нэгдмэл байр суурьтай байгаа гэдэгт итгэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw