454 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I гэж бодож байна. Ардчиллын эрүүл мэндийг муутгадаг хамгийн аюултай өвчин бол авилгал гэдэгтэй соёлт ертөнцийн хүмүүс нэгэнтээ санал нэгтэй болсон бололтой. Манай оронд сүүлийн үед энэ сэдвээр багагүй ярьж эхэллээ. Бидний нэг зовлон бол нийгмийн аливаа сөрөг үзэгдлийг тойрч бухимдаад, улс төржөөд байдаг болохоос биш, үндсийг нь таслах талаар бодитой анхаарал тавьж, алхам хийж чаддаггүйд байгаа байх шиг байна. Улсын Их Хурлыг тараах тухай асуудлыг МАХН хөндөж ярихдаа Авилгалыг нэг шалтгаан болгож байна гэж би ойлгож байна. Ийм үндэслэл гаргаж тавьж байгаа нь сайшаалтай. Ардчилсан тогтолцооны нэг онцлог бол хувь улс төрч дутагдал гаргасан бол нэр төрөөрөө хохирдог, хууль зөрчсөн бол хариуцлага хүлээдэг байхад оршдог. Ийм нийгэмд хүн бүхэн шүүгч болох гээд байх нь шаардлагагүй байдаг. Өнөөдөр манай оронд ардчилал маань бүрэн дүүрэн дархлаатай болж чадаагүй байна. Иймээс авилгалаас түүнд учрах аюул, хор холбогдол үнэхээрийн их хөнөөлтэй юм. Энэ удаагийн Улсын Их Хурлын чуулганы заавал шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг бол Монгол оронд авилгалтай тэмцэх үр ашиг бүхий, тодорхой бүтцийг бий болгох явдал гэж олонхийн бүлэг үзэж байна. Ардчилал өрнөснөөс хойш түүний нэр хүндийг гутаах гэж оролддог шүүмжлэгчдийн хамгийн түрүүн гүтгэлэг хардлагадаа хэрэглэдэг байсан зүйл бол хэн нэгний идсэн уусан тухай мэдээ материал, нэвтрүүлэг байсны учир нь ардчиллыг хамгийн түрүүн дарж авах арга бол авилгал байсанд оршиж байсан бололтой. Би энэ Их Хурал авилгалын асуудлаас болж хэд тарсан ч гэлээ дараагийн Их Хурал, Засгийн газрын үед авилгал гарахгүй байна гэдэгт итгэхгүй байна. Түүнийг хүлээж цаг алдах эрх бидэнд байхгүй. 1992 онд МАХН-ын гишүүд үнэмлэхүй олонхи болсон Их Хурлын гишүүдийн тал хувь нь авилгал,д өртсөн тухай жагсаалт уншиж л байдаг байсан. Тэр үеийн Их Хурлын дарга, Ерөнхий сайдын авилгалд өртсөн тухай сонин бүр шахам нүүр дүүрэн бичиж байсан. Тэр үеийн Засгийн газрын гишүүд авилгалд хэрхэн өртсөн тухай хүн бүр дээр үнэн худал нь мэдэгдэхгүй урт жагсаалт гаргачихсан байдаг л байсан. Одоо тэдний нилээд нь өнөөгийн нам төрийнхөө өндөр албанд зүтгэж л байна. Тэднийг шүүмжлээд, илчлээд, ардчилсан хүчнийхэн удаа дараа цуглаан хийж, өлсгөлөн хүртэл зохион байгуулж л байсан. Олигтой үр дүнд хүрээгүй. Тэр тухай ярьсан хүн харин шоронд хүртэл ороод, ажил амьдралаараа хохирсныг хүмүүс санаж байгаа байх. Өнөөдөр МАХН сөрөг хүчин болчихоод яг тэр рольд тоглож байна. Бидний хуучин, шинэ гэгдэх Засгийн газар дамжаад, олигтой шийдэж чадаагүй энэ асуудлыг үр дүнтэй механизм бүрдүүлээд шийдчихсэн улс орон, хот тосгон хүртэл дэлхийд цөөнгүй олон байдаг юм байна. Авилгалтай эгнэгт үр дүнтэй тэмцэхийн тулд Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрөө, хуулиа энэ чуулганаар баталъя. Авилгалтай тэмцэх үндэсний байгууллагыг байгуулъя. Түүнд авилгалч этгээдийг илрүүлэх, .мөрдөх бүх эрхийг өгье. Энэ чиглэлд тусад нь шүүх байгуулж, тусад нь хорьдог, цагддаг байгууллага ч гаргах нь зөв байх. Ардчилсан Холбоо эисэл
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw