МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-i 453 Төсвийн дотоодын болон гадаадын эх үүсвэр туйлын дутагдалтай байгаа үед их хувьчлалыг гадаад, дотоодын байгууллага, иргэдэд ижил нөхцөлтэйгээр нээлттэй хэрэгжүүлэх ажил тун чухал байна. Үнэ цэнэтэй аж ахуйн хувьчлалыг нээлттэй түргэн хийснээр алдах зүйл байхгүй. Хувьчлал эргээд техник, технологи, хөрөнгө оруулалт, менежментийн хувьд ашиг авч ирнэ. Энэ ажлыг Засгийн газар хэнээс ч гар дохио харалгүй хийх бүрэн эрхтэй гэдгийг сануулахад илүүдэхгүй байх. Эрчим хүчний өөрчлөлт, газрын шинэтгэл, гадаадын хөрөнгө оруулалт, бүс нутгийн хөгжлийн асуудал, нийгмийн салбарын хувьчлал гээд шийддээ удаан хүлээж байгаа, аль болох хурдан шийдэх нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд нэн тустай олон асуудал байна. Нийгэм, эдийн засгийн хүрээнд үүссэн хүндрэл бэрхшээлтэй асуудлыг төр, засаг нь шийдэхгүй тойроод байвал нийгэмд бөгчим байдал үүсдэг. Монголд бий болсон улс төрийн нөхцөл байдалд хөгтэй адал явдал, зөрчил тэмцэл дэлхийг нураачих гээд байгаа юм алга. Гэхдээ гэрт бүгчим байвал тэнгэр хичнээн сайхан байгаад нэмэргүй мэт санагдах юм. Гэрт бүгчим байна гээд өрхөө татаж, үүдээ онгойлгохын оронд гэрээ буулгаад тавьчихаж болохгүй. Зөвхөн банк, санхүүгийн бүтцийн өөрчлөлт, хувьчлалын асуудлыг түргэн шийдвэрлэж чадвал, нийгэм, эдийн засгийн харилцаа тойрсон бөгчимдөл нилээд тавирах байх. Хүмүүс сонголтынхоо дагуу ажиллаж амьдрах эрхийг нь өгчихөөд, орчныг нь бүрдүүлэх талаар төр засаг нь ажиллахгүй байгаад байвал сэлж чадахгүй хүнийг усанд хаясантай ялгаа юу байна вэ? Ер нь улс төрчдийн тоо хэт олширч, эрүүл хүмүүсийн тоо цөөрөх явдал цөөн үзэгдэл биш. Ардчиллыг ихэд хялбарчилж ойлгуулсан явдал, түүнийг бүхнийг шийдэж чаддаг ид шидийн саваа мэт ойлголтыг нийгэмд хүмүүс төрүүлсний ч гор гарч байгаа бололтой. Ардчилал бол ид шидэнд итгүүлж, ард түмнээ золиосолсноос арай дээр тогтолцоо учраас, зовсон ч өөрийн эрхээр зовдог тогтолцоо учраас хүн төрөлхтөн сонгох гээд зарим нь эргэж буцаад байгаа бололтой. Монголчууд бидний хувьд хий үзэгдлийг бодит амьдрал болгох гэж чамгүй удаан оролдож, зарлага гаргасан хүмүүсийн хувьд ардчиллаас эрх чөлөөт хөгжлийн замаас өөр хувилбар ойрын ирээдүйд байхгүй гэж бодож байна. Монголын ардчилсан хөдөлгөөн үүсээд 10 дахь жилтэйгээ золгочихоод байна. Бид ардчилсан хөдөлгөөнийхөө удирдагчийг харамсалтайгаар алдаад удаагүй байна. Энэ бол ардчиллын ирээдүйд тохиосон хэн ч урьдчилан хараагүй хамгийн том гарз хохирол. Монгол Улс ардчилсан замаар цаашид явж чадах болов уу, үгүй болов уу, яаж явах бол гэж тун олон хүн, улс орон харж байна. Бид С.Зоригийн амь насыг хөнөөсөн этгээдийг олохгүй бол, түүний учир сэдэл, шалтгааныг үнэн зөв тогтоохгүй бол хардлага сэрдлэг газар авч, ардчилалд болон манай орны ирээдүйд итгэх хүмүүсийн итгэл алдарч магадгүй юм. Улсын Их Хурал, Засгийн газар энэ асуудалд онцгой анхаарал хандуулж энэ хэргийн үнэн мөнийг тогтооход хуулийн байгууллагад туслах үүрэгтэй
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw