Монгол улсын парламент - боть 1

452 МОНГОЛ УАСЫН ПАРЛАМЕНТ-1 Энэ бүхэн бол Монголын аль нэг улс төрийн хүчинд хэрэгтэй ашигтай зүйл биш. Энэ бол ардчиллын цөөн жилүүдэд Монгол түмний олсон даруухан амжилтыг улс төрийн хувьд баталгаажуулах, төрийн байгууламжийн хүрээнд нэгэнт үүсч илэрсэн гажгийг засахад л тустай байна. Монгол Улс ардчиллыг зөвхөн хэлбэрийн хувьд хуулсан орон бус, агуулга, тогтолцооных нь хувьд хэрэгжүүлж чадсан орон болох ёстой. Улс төрөөр оролдож байгаа нам, эвсэл хүмүүсийн тоглоомынх нь дүрмийг чангатгах нь тэдэнд итгэл үзүүлэх гэж байгаа иргэдийн хувьд ч чухал гэдгийг хүмүүс ойлгох байх. Улс төрийн хүрээнд хөдөлгүүр хий эргэх нь эдийн засаг, нийгмийн шинжтэй асуудал шийдэгдэхгүй байх, цаг хугацаа алдах, хүмүүс эрч хүчээ ашиггүй үрэх байдлыг бий болгож байна. Энэ нь улс орны хувьд үргүй зардап иргэдийн халаас, иргэдийн зүй тогтлоор авч үзсэн ч зөвхөн зарлага болж байна. Банкны бүтцийн өөрчлөлт, хөгжилтийн асуудлыг саатуулж, зөвхөн улс төржүүлсний төлөө цөөнхийн бүлгийн гишүүд халааснаасаа мөнгө төлөөгүй боловч Монгол Улсын, монголчууд та бид түүний үр төлөөсийг өнөөдөр төлж байна. Банкны өөрчлөлтийг хийгээгүйгээс олон улсын санхүүгийн байгууллагаас авах мөнгийг 1998 онд авч чадаагүй. Одоо ч аваагүй байна. Тэр мөнгө 1998 оны төсөвт туссан байсан. 1999 оныход ч туссан байгаа. Банкны салбар дампуурлын байдалд орж цалин, тэтгэвэр, тэтгэмжийн татаасын мөнгөө Засгийн газар иргэдэд хүргэж чадахгүй байна. Аль эрт дампуурсан Сэргээн босголт банкыг байлгахын тулд Монгол Улс тэрбумаар нь мөнгөө гарздаж байна. Төрийн өмчийн нэртэй бүх банкуудын байдал хүндэрлээ. Сэргээн босголт банкыг татан буулгасан асуудлыг улс төржүүлснээр хэн хожсоныг мэдэхгүй. Харин Монгол Улс хангалттай хохирч байна. Цаг үеийн болон энэ Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд шийдвэрлэх шаардлагатай, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлууд багагүй байна. Төсвийн тодотголыг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцэхээр та бид тогтоол баталчихсан байгаа. Мөн төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлага хэмнэхэд чиглэсэн тодорхой санал оруулж ирэхийг Засгийн газарт даалгасан. Засгийн газар энэ даалгаврыг биелүүлсэн гэдэгт итгэж байна. Одоо та бидэнд түүнийг хэлэлцэж шийдвэрлэх асуудал үлдээд байна. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хуулийг бид нэн даруй баталж хэрэгжүүлнэ гээд Улсын Их Хурал дахь олонхи, цөөнхийн ахлагч нар бүлгээ төлөөлөөд, Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлаа төлөөлөөд гарын үсгээ зурж, Азийн хөгжлийн банкны өмнө үүрэг хүлээчихсэн байгаа. Банк санхүүгийн байгууллагын бүтцийн өөрчлөлт, хувьчлалын асуудал хоолой барьсан хэвээр байна. Энэ бүтцийн өөрчлөлт, хөгжлийг хэрхэн хийх талаар 1999 онд нийгэм, эдийн засгийн хөгжүүлэх үндсэн чиглэлд заалт нь орчихсон байгаа. Одоо Засгийн газар, Монголбанк хоёр л ажиллах үлдээд байна. Энэ асуудлаар тэдэнд тус болдоггүй юм гэхэд саад хийхгүй байхыг цөөнхөд уриалж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw