МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 451 Хурал дахь бүлэг нь нэг зүйлийн санал гаргаж байгаа юм. Үлдсэн нэг жилийн хугацаанд хийх ажлаа төлөвлөе. Шаардлагатай бол олонхи, цөөнхийн зөвшлийн замаар шийдвэрлэх гол асуудлынхаа жагсаалтыг гаргая, тэгээд шийдвэрлээд явъя гэсэн санал гаргаж байна. Мэдээж эхлээд улс төрийн хүрээнд мөнгө хөрөнгө шаардагдахгүй асуудлуудаа эхлээд шийдэх нь зөв. Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардпага байгаа гэдэг дээр Улсын Их Хурал дахь олонхи, цөөнхийн гишүүд ойролцоо байр сууринд хүрсэн бол энэ тухай ярилцъя. Хардлага үүсгэхгүйн үүднээс оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2000 оны 6 дугаар сараас эхлэн мөрдье. Үндсэн хуульд нийгмийн харилцаан дахь үндсэн асуудлыг зохицуулж чаддаг баймааж нь түүний амьдрах чадвар тодорхойлогдох болно. Улс төрийн намуудын хуулиа цэгцлэе, ардчиллын тулгуур институт болсон байгууллага гэдэг утгаар намууд бэхжихгүйгээр төр нь бэхжихэд бэрхшээл гарах бололтой. Наад зах нь нам гэдэг байгууллагын шалгуурыг тодруулах, нам түүний гишүүдийн хариуцлагын механизмыг хуульчлах, намуудын санхүүжих зарчмыг оновчтой болгох хэрэгтэй байна. Сонгуулийн хуулийг хэрхэн өөрчлөх үзэл баримтлалаа гарган зөвшиж шийдвэрлэх хэрэгтэй байна. Энэ хууль мэргэжсэн улс төрчид төлөвшихөд чиглэвэл тун сайн байна. Улсын Их Хурлын багц хуулиа цэгцэлж авъя. Улсын Их Хурал дахь бүх санал хураалтыг, түүний дотор албан тушаалтан байгууллагын томилгоо, чөлөөлөлт, огцруулалттай холбогдсон асуудлыг ил болгоё. Ард түмний итгэл авч сонгогдчихоод шийдвэр гаргахдаа саналаа нууцлана гэдэг бол Улсын Их Хурлын гишүүд, тэдэнтэй тооцох хариуцлагаас бултаж байна гэсэн үг. Улсын Их Хурлын гишүүдийн хувьд сонгогчдынхоо өмнө нэрийг нь дэвшүүлсэн намынхаа өмнө, олонхийн шийддийнхээ өмнө хоёр нүүр гаргах боломжийг хаах хэрэгтэй. Улсын Их Хуралд олонхи болсон улс төрийн субъект Засгийн газраа хэнээр толгойлуулах эрхээ хадгалж чадахгүй бол Засгийн газар байгуулах, бодлого хэрэгжүүлэхийн утга учир алга болж болзошгүй юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн байх эсэх асуудлыг, ер нь төрийн институтын тарах, огцрох, татан буугдахтай холбогдсон харилцааг тодруулах шаардлагатай байна. Ингэснээр тэдгээрийн харилцаа, эрх үүргээ хэрэгжүүлэх чадавхи улам л нэмэгдэнэ. Парламент дахь намын бүлгүүдийн үйл ажиллагаанд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Наад зах нь Улсын Их Хуралд намын бүлэг, байнгын хороодод олонхи болсон саналыг хураадаг горимыг хуульчлах нь чухал байна. Эцсийн эцэст олонхийн шийдлээр дамжиж хариуцлага бий болдог. Тодорхой хөдөлмөр үзэл онол хамт олноороо дамжиж шийдвэр гардаг шүү дээ. Улсын Их Хурлыг зөвхөн ирцээр нь барьцаалж зогсоосоор байгаад тархад хүргэх, эсвэл олонхи болсон улс төрийн хүчний хэрэгжүүлэх гэж байгаа бодлыг хурал хаясаар байгаад ард түмнээс хөдөлмөрлөж авсан мандатыг нь хүчингүй болгох гэж оролддог гаж зуршлыг цаг алдалгүй өөрчлөх хэрэгтэй.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw