Монгол улсын парламент - боть 1

450 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I гол зорилгоо хэмээн тунхаглах боллоо. Мэдээж Улсын Их Хуралд хуулийн хүрээнд санаачлагдаад, өргөн барьсан асуудлыг Улсын ИхХурлын чуулганаар авч хэлэлцэн тодорхой хариу өгөх дээр зарчмын маргаан байхгүй байх. Хэрэв Улсын Их Хурал МАХН-ын саналыг дэмжихгүй бол дараагийн шатны тэмцэлдээ энэ нам шилжинэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Тэр нь Улсын Их Хурлын үйл ажиллагааг урьдын адил боякодлох замаар зогсоох л гэсэн үг. Ардчиллын зарчим бол асуудал шийдэгдэж л байх ёстой олонхиороо шийдсэн бол цөөнх нь дагадагт л байдаг. Иймээс олонхид дарангуйлал гэсэн ойлголт байдаггүй юм. Цөөнхөд л дарангуйлал тогтоох боломж байдаг. Үнэн чанартаа Улсын Их Хурлын үйл ажиллагаа зогсоно гэдэг бол олонхийн шийдвэр хэрэгжиж байгаагийнх бус цөөнхийн дарангуйлал тогтож байгаагийн илрэл. Эвсэл бодлогоо хэрэгжүүлэх боломж төрийн эрх барих дээд байгууллагын хэвийн үйл ажиллагааг МАХН-ын барьцаанд орж тасалдсанаар өдрөөс өдөрт хумигдаж ирсэн. Сүүлийн 2 жил шахмын хугацаанд зарчмын чанартай асуудлууд дээр төрийн эрх мэдлийг Ардчилсан Холбоо эвслийн олонхи бус МАХН-ын цөөнх барьцаалан тодорхойлж ирсэн гэж хэлж болно. Иймээс улс орны нийгэм, эдийн засгийн байдал МАХН-аас Засгийн эрх хэрэгжүүлж байсныг аргагүй санагдуулам байдалд үе үе орж байсан юм. Одоо ч хэцүү л байна. Эрх баригч эвслийн үйл ажиллагааг эхлээд бодлогоор нь, дараа нь Засгийн газраар нь барьцаалж, хаан боогдуулж ирсэн сөрөгхүчин, одоо хууль ёсоор сонгогдон байгуулагдсан төрийн үйл ажиллагааг барьцаалах замаар ажиллахаар шийджээ. Ийм замаар төр нь бодлогоо тодорхойлж, улс төрийн хүрээнд үүссэн асуудлыг шийдэж болдог юм бол болох л доо. Ийм замаар МАХН зорилгоо биелүүлэхэд дараа нь парламентад сонгогдсон улс төрийн хүчнүүд дахиад 1997 оныг, 1998 оныг, 1999 оныг давтах л болж. Үүнээс дахиад Монголчууд хожихгүй. Монгол гэдэг нэрийн араас та бидний алдаа амжилт адилхан бичигдсэн байх болно. Үнэн чанартаа эвслийн муу, сөрөг хүчний сайнаар өнөөгийн улс төрийн нөхцөл байдал үүсээгүй юм. Хэрэв 1992 онд сонгогдсон Улсын Их Хуралд МАХН гуравны хоёроос дээш суудал авч чадаагүй байсан бол тэр үед МАХН- ын Засгийн газар огцорчихсон Улсын Их Хурал нь тарах асуудал тавигдчихсан л байх байсан. Засгийн газрыг огцруулах, шинэтгэлийн бодлогыг зогсоох, Улсын Их Хурлыг тараах гэдэг бол аль ч улс төрийн хүчний хувьд өнөөгийн нөхцөлд амжилт биш, зөвхөн өөрсдийгөө бодсон, ард түмний нэрийг барьж тэднийг хуурах гэсэн ядмаг оролдлого. Улс орны хувьд нийтлэг эрх ашгийн үүднээс харахад алдагдалд хүргэж байгаа ямар ч амжилт үнэ цэнэтэй байж чадахгүй. МАХН ээлжит бус сонгуулийн аргаар Засгийн эрх авбал ард түмэн жаргана гэдэг яриа бол мөрөөдлийн хий үзэгдлийн төдий зүйл. Ийм үзэгдэл хэрэгждэггүй, хэрэгжих нь хэнд ч хэрэггүй байдаг нь түүхээр нотлогдсон юм. Иймээс МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо эвсэл, түүний Улсын Их

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw