ЧОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 449 каралган алхамуудыг юуны түрүүнд нэрлэхээс аргагүй байна. Нэг үгээр кэлбэл, цэвэр улс төрийн гэж хэлж болох шалтгаан юм. Хэдийгээр МАХН-ын зүгээс улс төрийн эрх барих дээд байгууллагын кэвийн үйл ажиллагааг тасалдуулах, эвслээс хэрэгжүүлэх гэсэн бодлогыг Зоякодлох, цаг хугацаа ач холбогдлыг нь алдагдуулах гэж удаа дараа оролдож байсан боловч, 1996 оны 10 дугаар сараас 1997 оны 10 дугаар cap күртэлх хугацаанд эвслийн олонхи, Засгийн газар бодлого үйл ажиллагаагаа нэгтгэн амжилттаи ажиллаж чадсан юм. Ардчилсан Холбоо эвслийн сонгочидтой байгуулсан гэрээнийх нь кэрэгжилтийг тасалдуулах хамгийн сайн арга бол Эвслийн Засгийн газрыг огцруулах асуудал гэж үзэн МАХН тухай асуудлыг анх удаа Улсын Их Хурлын 1997 оны намрын чуулганы эхний өдөр гаргаж тавьсан юм. Энэ бол үнэн чанартаа МАХН-ын эвслийн Засгийн газрыг огцруулж шударга ёс тогтоох гэсэн хэрэг бус, эвслийн хэрэгжүүлж эхэлсэн шинэтгэлийн бодлого, түүний нааштай үр дүнг бага дээр нь баллах гэсэн башир оролдлого байсан юм. Эвслийг бодлогоор нь барьцаалсан анхны сорилтыг олонхийн бүлэг амжилттай давсан боловч, цаашид ийм асуудал тавигдахад эвслийн намууд, түүнийг төлөөлсөн олонхи бэлэн эсэх, ер нь манай төрийн тогтолцооны дархлал эрх зүйн орчин дахин ийм сорилтыг дааж чадах эсэх асуудал улс төрийн хүрээнд эргэлзээ төрүүлсэн юм. Үүнийг өөрчлөхийн тулд улс төр, эрх зүйн орчноо боловсронгуй болгох, түүний дагуу Засгийн газраа байгуулдаг байх нь манай сонгож авсан төрийн тогтолцооны хэлбэрт илүү нийцэх юм гэсэн шийдвэрийг тухайн үед МҮАН, МСДН-ын удирдах байгууллагууд гаргасан юм. Энэ санааг МАХН хүртэл хүлээн зөвшөөрч, удирдах зөвлөл нь улс төрийн шийдвэр гаргаж байсан юм. Тухайн үеийн шийдэл зөв буруу болсон талаар нийгэмд, тэр тусмаа эвслийн хүрээнд маргаан байдаг учир түүнийг дүгнэх эрх, цаг хугацааны шалгуурт даатгагдсан хэвээр байна. Тэр үеэс эхлэн эвслээс итгэлтэй хэрэгжүүлж байсан шинэтгэлийн бодлого тасалдан, эрч хүч нь буурч, мөн төрийн өнөөгийн тогтолцоо төрийн байгууламжуудын хоорондох харилцаанд нуугдмал байсан гажигууд илэрч эхэлсэн. Нэгэнт эрх зүйн тодорхой зохицуулалтгүй орчинд ялангуяа эрх баригч олонхийн дотор нэгдсэн байдлаар шинэтгэлийн бодлого тодорхойлох хэрэгжүүлэх үйл явцын утга учир алдагдаж эхэлсэн юм. Энэ бүхэн эвслийн бүтэлгүйтэл МАХН-ын амжилт мэт харагдаж байвч, Монгол Улсын хувьд бүхэлдээ улс төрийн тогтворгүй байдал бий болох, түүнээс Монголчууд бүгд хохирох хандлагатай боллоо. Нэг үгээр хэлбэл, 1998 он, 1999 оны эхний улиралд манай төрийн байгууламжийн чансааг шалгасан, түүнд хамтын хүчээр засч залруулах шаардлагтай олон зүйл байгааг харуулсаар байна. Улс төрийн хүрээнд үүссэн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн арга бол Улсын Их Хурлыг тараах, эсэх тухай санал асуулга явуулах явдал юм гэж МАХН үзэж байгаагаа сүүлийн хагас жил ярьж, одор Улсын Их Хурлын энэ удаагийн чуулганаар уг асуудлыг хэлэлцүүлэхдээ улс төрийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw