Монгол улсын парламент - боть 1

448 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Бакны хуулийг шинэчилсэн, Ард, Даатгал, Сэргээн босголт банкийгтатан буулгах чиглэлд эвслээс хэрэгжүүлсэн бодлого нь банкны салбарт хуримтлагдсан тэсрэлтийн шинжтэй хямралын голомтыг арилгах, санхүүгийн зах зээлийн тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн бодитой алхмууд байсан юм. Татварын хуулийг багцаар нь шинэчилж татварын хэмжээ, шатлалыг багасгаж, гаалийн тарифийг тэглэснээр дотоодын нийт бүтээгдэхүүнд ногдож байсан татварын дарамтыг 100 гаруй тэрбум төгрөгөөр бууруулж чадсан юм. Дампуурлын байдалд байсан иргэдийн нийгмийн халамж, хамгааллын тогтолцоог шинэчлэхэд чиглэсэн эрх зүйн шинэ орчин бүрэлдүүлж хэрэгжүүлсэн. Боловсрол, эрүүл мэндийн салбарт хүлээгдэж байсан шинэтгэлийн бодлогууд хэрэгжиж эхлээд байна. Улс төрийн хилс хэрэгт төрийн нэрийн өмнөөс ард түмэндээ учруулсан гай зовлонгийнх нь төлөө анх удаа уучлал гуйсан. Тэдэнд нөхөн олговор олгох асуудлыг хуульчлан хэрэгжүүлж баина. Ийм хүмүүнлэг алхмыг ард түмнийхээ сонголт, итгэлийг хүндэтгэдэг ардчилсан төр засаг л хийж чаддаг. Хэвлэлийн эрх чөлөөт байдлыг баталгаажуулах бодит алхам хийлээ. Ардчилсан Холбоо эвсэл эрх барьж байхдаа хэвлэлийг хянах эрх баригчдын монопольчлолоос анх удаа хуулиар татгалзлаа. Нийгмийн хөгжил дэвшлийн эрх ашгийг эрхэмлэн ардчиллын язгуур зарчмуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн Ардчилсан Холбоо эвслээс хийсэн бодпогын алхам, үр дүнгийн жагсаалтыг ийнхүү үргэлжлүүлж болох боловч өнөөгийн цаг үеийн асуудалд цаашид үлдэж буй богинохон хугацаанд юу хийж бүтээх шаардлагатай байгаад илүү анхаарах нь зүйтэй гэж Улсын Их Хурал дахь МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо эвслийн бүлэг узсэн юм. Хэдийгээр эвслийн зүгээс хэрэгжүүлсэн бодлогын дүнд сүүлийн хоёр жилд макро эдийн засгийн үзүүлэлт тогтворжиж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 3,5 хувьд хүрч, инфляцын түвшин 1997 онд 17,5 хувь, 1998 онд 6 хувь болж, жил тус бүр 3 дахин буурсан боловч, эвслийн бодлогоос үл шалтгаалах дотоод болон гадаад хүндрэлүүд байсаар байна. Гадаад хүндрэл гэдэгт бүс нутаг, тивийгхамарсан санхүү, эдийн засгийн хямрал, түүний Монголд нөлөөлсөн нөлөөг хэлж байна. Зөвхөн өнгөрсөн онд Монгол Улс экспортын орлогоосоо үний зөрүүнээс шалтгаалж 100 орчим сая долларын орлогыг авч чадсангүй. Энэ бол Монгол Улсын үндэсний эрх ашиг, эдийн засаг хэрхэн либеральчлагдаж, хэрхэн интеграцид орсны бас нэг үзүүлэлт юм. Манай үндэсний эрх ашиг, нийтийн хөгжлийн эрх ашигтай нийцэж байж гэмээж нь үндэснийхээ эрх ашиг байх болсны нэг илрэл нь энэ л дээ. Нэг үгээр хэлбэл, усыг нь уусан бол ёсыг нь дагахаас яахав. Дотоодын хүндрэлийн хувьд эрх зүйн боловсронгуй бус орчин, эвслийн бодлого үйл ажиллагаанд саад учрах тусам бидэнд сайн гэсэн сөрөг хүчний

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw