447 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Манай иргэд ажил амьдралынхаа сонголтыг чөлөөтэй хийж, тэр сонголтоо хэрэгжүүлэхийн төлөө чөлөөтэй зорчиж, сурч боловсрох боломжтой болсон. Эдийн засгийн амьдралд хувьчлал, хувийн өмчийн харилцаа төрөн гарч ирсэнээр нийтийн өмчийн ноёрхол задарч, эдийн засгийн бүтэц бүхэлдээ өөрчлөгддөө, өмчийнхөө эрхийг эзэн нь тодорхойлдог шинж пдвамгайлж, хувийн өмч түүнд тулгуурласан харилцаа, эдийн засаг, нийгмийн амьдралын өсөлт хөгжилт өнгө төрхийг тодорхойлбх болЛоо. Манай улс нээлттэй гадаад бодлого хэрэгжүүлснээр дэмжин тусалдаг, хамтран ажилладаг олон шинэ улс орон байгууллага, анд нөхөдтэй болсон. Нийгмийн чөлөөт харилцаа, эрх чөлөөт байдал бол манай хүмүүсийн хувьд ус агаар мэт хэрэгцээт зүйл нь болсон. Энэ бүхэн зоргоороо бий болоогүй, энэ бүхэн Монголын ард түмний шинэ сонголт, тэдний уйгагүй тэмцэл, зүтгэлийн үр дүн юм. Монголчууд шинэтгэлийг удаашруулах, шилжилтийн гэж нэрлэн шинэ сонголтоос нь тэднийг залхаах бодлогоос татгалзаж чадсан. Манай иргэд шинэтгэлийг тууштай хэрэгжүүлэх эрхийг 1996 онд МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо эвсэлд өгсөн юм. Бүрэн эрхийнхээ хугацаанд бодлогоо хэрэгжүүлж, ажлаа хий гэж Ардчилсан Холбоо эвслийн нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэсэн. Манай бүлгийн гишүүд итгэлийг биелүүлэхийн төлөө зүтгэсэн, хүмүүсийн өргөн таашаал хүлээхгүй ч эргээд үр дүн нь нийгэм, эдийн засгийн чөлөөт хөгжлийг урамшуулах тийм алхамуудын Ардчилсан Холбоо эвсэл хийсэн. Үнийн либеральчлалыг тухайн үеийн улс төрийн компанит ажлын уур амьсгалаас үл хамааран хэрэгжүүлж чадсан. Энэ нь эдийн засгийн харилцааг либеральчлах, зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийг түргэтгэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн амин сүнс болсон хувьчлалын бодлогыг зогсонги байдлаас нь гаргаснаар манай улс хувийн хэвшил давамгайлсан үр ашиг бүхий эдийн засгийн бүтэцтэй орон болох боломж бүрдэж байна. Ардчилсан Холбоо эвсэл анх удаа төрийн өмчийн тооллого явуулснаар төр нь хэдий хэрийн өмчтэй, түүнийг хэрхэн ашиглан зарцуулахаа тодорхойлох боломж бүрдсэн юм. Төрийн өмчийн төлөөллийг бүх яам газар, засаг захиргааны нэгж түүний удирдлага, дураараа хэрэгжүүлдэг байсныг өөрчилж, нэг гарт төвлөрүүлснээр урьд нь хольж удирдаж ирсэн төрийн болон аж ахуйн эрх мэдлийг салгасан. Үнийг либеральчилж хувьчлал, хөрөнгө оруулалтын бодлогыг идэвхжүүлснээр улсын үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд төсвөөс татаас өгдөг байсан үр ашиггүй уламжлалыг халж чадсан юм. Орон сууцыг үнэгүй хувьчлах шийдвэр гаргаснаар иргэд амьдралынхаа нэн тэргүүний хэрэгцээ болсон орон сууцаа өмчлөх, захиран зарцуулах эрхтэй болсон юм. Нөгөөтэйгүүр олон арван тэрбум төгрөгийн хөрөнгө эдийн засгийн эргэлтэнд орсноор хөрөнгийн зах зээл бэхжих, эдийн засгийн нааштай үзүүлэлт тогтворжиход жинтэй нөлөө үзүүлж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw