446 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I ололтоо хамгаапан хайрлах, бэхжүүлэх явдал агаар, ус мэт чухал байгаа нь хэнд ч ойлгомжтой билээ. Улс төрийн нам, хүчнүүд өөр хоорондоо санал зөрөлддөг хэдий ч дэлхий дахинд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн монголын ардчиллын үнэтэй цэнэтэй ололтоос ухрах эрхгүй бөгөөд ардчиллын ололтыг бататгаж, урапплуулахын төлөө намууд үр бүтээлтэй, хамтран ажиллах нь нийт үндэстний эрх ашиг, эрхэм зорилго болж байна. Монголын нийгэм зөвшилцөл, эв нэгдлийн замаар урагшлах болтугай. Анхаарал тавьсанд баярлалаа! 35 Чуулганы нээлт дээр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо эвслийн бүлгийн ахлагч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг 1999.04.05 Монгол Улсын Ерөнхийлөгч! Улсын Их хурлын дарга, эрхэм гишүүдээ! Хүндэт зочид оо! Улсын Их Хурлын энэ удаагийн чуулганы нээлтэнд Улсын Их Хурлын гишүүд та бидний хувьд ард түмнээсээ итгэл авч төрийн бодлогыг тодорхойлох эрхээ хэрэгжүүлж ирсэн хамтын ажлынхаа үр дүнг дүгнэн хэлэлцэх, цаашдын бодлого зорилгоо тодотгоход урьдын адил ач холбогдолтой болно гэж бодож байна. Манай оронд олон намын оролцоо бүхий ардчилсан сонгууль явагдсанаас хойш сонгогдсон II дахь парламентийн бүрэн эрхийн хугацааны дөрөвний гурав нь өндөрлөх гэж байна. Төрийн эрх барих дээд байгууллага болохынхоо хувьд Улсын Их Хурлын энэ удаагийн бүрэлдэхүүнд сонгогдсоноор Монгол Улсад анх удаа төрийн эрх мэдэл улс төрийн нэг хүчнээс нөгөө хүчинд ардчилсан аргаар тайван замаар шилжсэн юм. Нийгмийн харилцааг ардчилах, эдийн засгийн чөлөөт тогтолцоонд шилжүүлэх, хүмүүсийн оюун санааг олон жилийн хүлээснээс ангижруулах үйл явц амар хялбар байгаагүй. Гэхдээ ардчиллын жилүүдэд Монголын ард түмэн хөгжлийнхөө үнэт баялаг гэжхэлж болохуйц багагүй амжилтад хүрсэн юм. Монголчууд төрт ёсныхоо бие даасан тусгаар байдлыг сэргээн баталгаажуулж төрийн бодлогоо ард түмнийхээ чөлөөт сонголтоор тодорхойлж, түүнийхээ үр дүн хэрэгжилтийг ард нийтээрээ хүлээн зөвшөөрдөг дэг жаяг тогтоож чаддаа. Монгол орон хүний эрх, эрх чөлөөт байдлыг хүндэтгэн дээдэлдэг, түүнийг баталгаажуулахын төлөө санаа тавьдаг, хичээл зүтгэл гаргадаг орны тоонд орж байна. Хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болж соёлт ертөнцийн хүрээнд би Монгол Улсын иргэн гэж нүүр бардам хэлж ярьдаг болсон.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw