445 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I яөлөөлөх хүртэл даамжирсныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй боллоо. ^вилгал нь улс үндэстнийг доройтуулж, төрийн хүч чадлыг сулруулдаг 'амшигт үзэгдэл бөгөөд түүнтэй зөвхөн улс төрийн нэгдмэл, хатуу байр :уурьтайгаар, өргөн олны дэмжлэгтэйгээр тэмцвэл зохих амжилтад хүрдгийг ;элхийн улсуудын туршлага харуулж байна. Загас толгойноосоо, замаг үндэснээсээ өмхийрдөг гэж мэргэн үг байдаг. Манай нийгэмд авилгалын эсрэг тэмцлийг дээрээсээ эхлэх нь шударга ёсонд зийцнэ. Энэ хүндэт индрээс харамсалтай боловч нэгэн мэдээг Та бүхэнд цуулгахаас аргагүйд хүрч байна. Цагдаагийн байгууллага Улсын Их Хурлын годорхой нэр бүхий зарим гишүүдийг гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнээр палгахын тулд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх 1суудлыг Улсын Их Хуралд тавьж шийдвэрлүүлэхээр шийдсэнээ Ерөнхий :айдад танилцуулсан. Энэ талаар Улсын Их Хурал зохих шийдвэрээ даруй гаргаж өгнө гэдэгт найдаж байна. Бүх шатанд сахилга, хариуцлагыг сайжруулах тухай олон жил ярьсан ч эцэстээ энэ улиг домог мэт зүйл болж, тангараг өргөсөн төрийн ажилтнууд хүртэл ёс зүйгээ илэрхий зөрчих болжээ. Манай Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Цог Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдтэй саяхан Төрийн эрдонд маргалдаж, нударга зөрүүлэхэд хүрсэн нь төрийн өндөр албан гушаалтны хувьд нэр төрөө сэвтүүлсэн зохисгүй үйлдэл боллоо. Нөгөөтэйгүүр хээл хахууль, авилгалын эсрэг тэмцэлд өөрийн харъяаны байгууллагаа чадварлаг зохион байгуулж, эхний үр дүн нь гарч буй эгзэгтэй үед элдэв өдөөн хатгасан үг ярианд тэвчээргүй хандсанд бид харамсаж байна. Юутай ч энэ болчимгүй үйлдлийнхээ төлөө сайднөхөр Цог Улсын Их Хурлын гишүүд, ард иргэдээсээ уучлалт гуйх нь зүйд нийцнэ гэж үзэж байна. Олон нийтийн зүгээс хүсэн хүлээж хариу шаардаж буй нэг ноцтой асуудал бол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд агсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнийг даруй олж илрүүлэх асуудал юм. Гэмт хэрэгтнийг олж илрүүлэх талаар манай холбогдох байгууллагууд чармайлт тавьсаар байна. Ахиц дэвшил ч гарч байгаа. Хэрэг илэрнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ талаар Засгийн газраас цаашид ч онцгой анхаарч ажиллах болно. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! 1990 оны цагаан морин жилийн ардчилсан үйл явцын үр нөлөөгөөр монголын нийгэм хөдөлгөөнд орж, дэвшил өөрчлөлт нийгмийн бүх хүрээг хамран Монгол Улсын гадаад нэр хүнд өсч, олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагуудын тусламж, дэмжлэг нэмэгдэж, нийгэмд олон эерэг өөрчлөлт гарсныг эдүгээ хүн бүхэн хүлээн зөвшөөрөх биз. Ардчилал бидэнд их зүйлийг өгсөн. Улс төр, нийгмийн хийгээд эдийн засгийн эрх чөлөөний үр шимээс хүн бүхэн их, бага хэмжээгээр амсч байгаа. Монгол Улс дэлхийд нээлттэй болж, монголчууд ертөнцийг өөрийн нүдээр харах эрх чөлөөтэй болсон. Гэхдээ ардчилал нялх, ардчиллын үйл явц хөгжлийнхөө шатанд байна. Алдаа, дутагдал бас байсан өгөөд үүнтэй холбогдсон элдэв бэрхшээл үүсэх явдал гарсаар байна. Тэгэхдээ үүний төлөө ардчиллыг хараан гутаах биш,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw