Монгол улсын парламент - боть 1

444 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 Монголбанкны удирдлагатай энэ асуудлаар хэд хэдэн удаа уулзаж, санал солилцон нэг байр суурьтай байгаагаа нотолсон. Банкны бүтцийн өөрчлөлтийн асуудлыг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны оролцоотойгоор хэрэгжүүлж буй ISAF хөтөлбөрийн хүрээнд хийх болно. Засгийн газраас түлш, эрчим хүчний салбарт өөрчлөлт хийх чиглэлээ тодорхойлсон Улсын Их Хурлын холбогдох байнгын хороод болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлээд байна. Уг салбарын үйл ажиллагаа найдвартай байсан тохиолдолд эдийн засгийн бусад бүхий л салбарт тасралтгүй үйл ажиллагаа хангагдана гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл. Ядахдаа 1999, 2000 оны босгон дээр гал алдчихгүй байх арга зам, нөхцлийг бүрдүүлэх ёстой юм. Манай Засгийн газар Улсын Их Хурлын гишүүд, мэргэжилтнүүдийн идэвхтэй дэмжлэг, оролцоотойгоор авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж байна. Энэ асуудлыг хариуцсан үндэсний хэмжээний байгууллагыг бие даасан хуулиар төр, засгийн бүтцэд бий болгож, тэмцлийн бодит үйл ажиллагааг даруй эхлүүлье. Дээр дурьдсан асуудлуудаар Улсын Их Хурлын зугээс Засгийн газарт улс төрийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэе. Ажлын хариуцлагыг дээшлүүлэх, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх талаар бүх түвшинд ярих шаардлагатай болжээ. Үүнд гүйцэтгэх засаглалын байгууллагууд ч нэгэн адил хамаарна. Хэдийгээр бодит бэрхшээл байсан ч татвар, нийгмийн даатгалын орлогыг бүрдүүлэхэд Үндэсний татварын газар, Улсын нийгмийн даатгалын газар боломжоо бүрэн дайчлан ажилласан гэж үзэхгүй байгаа юм. Арилжааны банкуудад хуримтлагдсан олон тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдлийг төлөвлөж барагдуулах, хариуцлагаа ногдуулах талаар Сангийн яам, банкны өр барагдуулах алба, хууль хяналтын байгууллагууд мэдэгдэхүйц өөрчлөлт гаргаж чадсангүй. Ер нь энэ ажлын эрч нь тунхаглал төдий болоход хүрч байна. Эдийн засгийг эрүүлжүүлэхэд шийдвэрлэх нөлөөтэй өмч хувьчлалын хурдац сүүлийн үед саарч, хувьчлалыг тойрсон асуудлаар олон нийтийн шүүмжлэл нэмэгдэж буй төдийгүй өмч хувьчлалаас төвлөрсөн төсөвт оруулах орлогын төлөвлөгөө жил бүр тасарч буй Төрийн өмчийн хороо анхааралдаа авч сануулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. 1999 онд өмч хувьчлалын орлогоор зөвхөн хөрөнгө оруулалтын шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэх зарчмыг баримтална. Хувьчлал нь өөрөө зорилго бус, арга хэрэгсэл. Харин эдийн засгийн үр ашиг бий болох явдал хувьчлалын эцсийн зорилго гэдгийг зориуд тэмдэглэхийг хүсч байна. Дээр дурьдсан байгууллагуудын ажлаа эрчимжүүлэх, өмнөө тавигдсан зорилтыг биелүүлэхийн төлөө ажиллахыг Засгийн газраас шахаж шаардах бөгөөд шаардлагатай бол боловсон хүчний халаа сэлгээг хийх болно гэдгийг шууд хэлье. Эцэст нь улс орны хэмжээнд сэтгэл түгшээх болсон нэгэн асуудал Та бүхний анхаарлыг хандуулахыг хүсч байна. Монголын нийгэмд хээл хахууль, авилгалын хөрс суурь бодитой бүрэлдэж, үндэсний аюулгүй байдалд

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw