Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 443 сонгуулийн зардалд 1999 оны төсөвт тусгагдаагүй олон зуун сая төгрөг шаардагдана. Энэ нь ядарсан төсөвт бас л нэмэлт бэрхшээл үүсгэж, цалин, тэтгэвэрт зарцуулагдвал зохих хөрөнгө цаг бусын сонгуулийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулагдана гэсэн үг. Улс төрийн үүднээс авч үзвэл улс төрийн тогтворгүй байдал нь улам даамжирч, энэ Монгол Улсын гадаад нэр хүндэд ч таагүй бусаар нөлөөлөх нь дамжиггүй. Улсын Их Хурлаа тараасаар хэн ч хожихгүй, харин ард түмэн хохирох нь тодорхой бөгөөд цаашдаа төрийн дээд байгууллага хугацаанаас нь өмнө бужигнуулдаг хэвшил тогтох эхлэлийг тавьж мэдэх юм. Уг нь Засгийн газар улс төржиж, улс төрийн тогтвортой байдлыг хангахыг уриалж суудаг газар биш. Байдал задгайрч, хариуцлага, дэг журам алдагдаж, эв нэгдэл сулран харилцан зөвшилцөл үгүйлэгдсэн өнөөгийн аргагүй нөхцлийн улмаас улс орондоо эв эеийг сахих агуулгатай уриалгыг Засгийн газар, Ерөнхий сайдаас удаа дараа гаргасан юм. Улсын Их Хурлын энэ удаагийн чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон Улсын Их Хурлын даргын захирамж саяхан гарлаа. Шийдвэрлэх ёстой асуудлуудын цар хүрээ, ач холбогдлоос хамааруулан жагсаалтыг дахин нягтлан үзэх шаардлагатай байна. Тухайлбал, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх тухай хуулийн төслийг 1997 онд Засгийн газраас өргөн барьсан боловч одоо хүртэл Улсын Их Хурлаар хэлэлцээгүй байна. Төсвийн байгууллагуудын санхүүжилтийн тогтолцоог өөрчилж, урт зардлаар бус ажил үйлчилгээний үр дүнг санхүүжүүлэх, урамшуулах зарчимд шилжих нь төсвийн ачааллыг ихээхэн хөнгөлөх давуу талтай юм. Гэтэл Улсын Их Хурал уг төслийн шаардлагатай, шаардлагагүй хэмээн мэтгэлцэж, 2 жилийн нүүр үзлээ. Гэсэн хирнээ энэ асуудлыг судлан шинжлэх томилолтоор Австрали, Шинэ Зеланд зэрэг гадаад улс орнуудад Улсын Их Хурал дахь олонхи, цөөнхийн ихэнх гишүүн явж ажилласан байна. Одоо үр дүнгээ тооцож энэ хаврын чуулганаар уг асуудлыг хэлэлцэн батлах асуудалд цэг тавих болсон гэж үзэж байна. Манай Засгийн газраас яамдын харъяаны агентлаг, албадын бүтцийг сонгон олох чиглэлээр ажлын хэсэг гарган ажиллуулж, Засгийн газар хуралдаанаараа хэлэлцүүлэн Улсын Их Хурлын 1996 оны 40 дүгээр тогтоолоор баталсан Төрийн захиргааны байгууллагуудын тогтолцоо, бүтцийн өөрчлөлтийн бүдүүвчийг өөрчлүүлэх саналыг Улсын Их Хуралд өргөн барихад бэлэн болголоо. Төсвийн байгууллагуудын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн төслийг хэлэцэхдээ Засгийн газар энэ саналыг дэмжих эсэхээ Улсын Их Хурал нэг мөр илэрхийлэх нь маш чухал байна. Ойрын үед Улсын Их Хурал банкны бүтцийн өөрчлөлтийг хэрхэн хийх талаар зөвшилцөлд хүрсэн байр сууриа даруй илэрхийлэх нь зүйтэй гэж бодож байна. Энэ өөрчлөлтийг хийхээс өөр замгүй, хийх хийхдээ цаг алдалгүй хийх ёстой гэдгийг хүн бүр, түүний дотор Улсын Их Хурал дахь улс төрийн хүчнүүд хүлээн зөвшөөрч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Засгийн газар

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw