Монгол улсын парламент - боть 1

442 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I тооцогдож дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан төсвийн урсгал тэнцлийн ашиг 0,6 хувь, нийт тэнцлийн алдагдал 9,9 хувь болсон нь 1996, 1997 оны төсвийн алдагдалтай харьцуулахад ихээхэн муудсан үзүүлэлт юм. Шинэ Засгийн газар байгуулагдмагц энэ байдалд дүгнэлт хийж, Олон улсын валютын сантай энэ оны 2 дугаар сард хийсэн хэлэлцээрийн дагуу 1999 оны төсвийн тодотголыг батлуулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байна. Улсын төсвийн 1999 оны тодотгосон төслөөр төсвийн орлого 238,6 тэрбум төгрөг, зарлага 365,8 тэрбум төгрөг, төсвийн урсгал тэнцлийн ашиг 18,3 тэрбум төгрөг, нийт тэнцлийн алдагдал 1,8 пунктээр тус тус сайжирч байгаа юм. Төсвийн энэхүү тодотголыг татварын зарим хуулиудад өөрчлөлт оруулах, импортын гаалийн татварыг 92 нэр төрлийн бараанд дунджаар 5 хувь байхаар тогтоох, хөрөнгө оруулалтын нийт хэмжээг батлагдсан төлөвлөгөөнөөс 10 орчим тэрбум төгрөгөөр бууруулах, тоног төхөөрөмж, их засварын зардлыг 40 гаруй хувиар багасгах, төрийн захиргааны байгууллагын тогтолцоог боловсронгуй болгон хэмнэлт гаргах зэргээр эдийн засгийн өнөөгийн чадавхийг дайчлан зохицуулах байдалд тулгуурлан хийлээ. Энэ бол бид бодлого зорилтоосоо ухарсан хэрэг биш бөгөөд харин тодорхой нөхцөл байдлаас хамаарч хийж буй төрийн зохицуулалт юм. Засгийн газарт нэн даруй шийдвэрлэх асуудлууд олноор хуримтлагдаж, ачаалал ердийнхөөсөө ихэсч хүндэрсэн энэ цаг үед зөвхөн ажил хэргийн талаар яриад зогсохгүй, өнөөдөр нэгэнт бий болсон ажил хэрэг, үйл ажиллагаанд ч цаашид сөргөөр нөлөөлөх үр дагавартай улс төрийн нөхцөл байдалд анхаарлаа хандуулахаас өөр аргагүй юм. Хаврын чуулган нээгдэх энэ мөчид Улсын Их Хурлыг тараах тухай яриа үүсч, улс төрчдийн дунд ам дамжсан яриа яригдсаар байгаа нь сэтгэл зовоож байна. Энэ нь гүйцэтгэх засаглалын байгууллагуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх болсныг бид нуух хэрэггүй. Гэхдээ улс орон, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг эрхэмлэх үүднээс нухацтай тунгаан бодвол Улсын Их Хурлыг өнөөдөр тараах бус, харин үйл ажиллагааг нь сайжруулах талаар хаа хаанаа анхаарах учиртай. Үүнд Улсын Их Хурал дахь улс төрийн нам, эвсэл, бүлгүүд юу юунаас илүү санаа тавих учиртай гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна. Улс төрийн тогтворгүй байдал бий болох нь ямар үр дагавартай гэдгийг тунгаан бодьё. Наад зах нь ирэх 6 дугаар сард зохион байгуулагдах хандилагчдын ээлжит зөвлөлгөөнөөр Монгол Улсад амлах төлөвтэй байгаа олон зуун сая долларын зээл тусламжийн асуудал тодорхой бус байдалд хүрэх бөгөөд энэ нь тэртээ тэргүй доголдож буй манай эдийн засгийг туйлдуулахад хүрнэ. Цаашилбал Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад ойрын 4 жилд олгох зээл, тусламжийн талаар урьдчилан тохиролцоо хийгдэхгүйд хүрэх талтай юм. Түүнчлэн Улсын Их Хурал тарсан тохиолдолд ху1'ацаанаас өмнө сонгууль явуулах асуудал гарч,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw