Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 441 хэрэгжилтийг нэг бүрчлэн гаргаж, тодруулга хийх, төсвийн орлого бүрдүүлэлтийг сайжруулах, зардпыг хямдруулах, эрчим хүч, банкны салбарт өөрчлөлт шинэчлэлт хийх, татварын зарим хуульд өөрчлөлт оруулах, төрийн тогтолцооны бүтцийг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр асуудал боловсруулах, нийгмийн халамжийн хуулийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын тодорхой арга хэмжээг авах зэрэгт түлхүү анхаарлаа хандууллаа. Түүнчлэн 1999 оны төсвийн тодотгол, гадаад орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын зээл тусламжийн үр ашгийг дээшлүүлэх, зарцуулалтанд тавих хяналтыг сайжруулах, хандивлагчдын зөвлөлгөөнд бэлтгэх зэрэгт хүч чармайлт тавин ажиллаж байна. Бодлогын шинжтэй, тулгамдсан эдгээр асуудлыг шийдвэрлэх чиглэлд анхааран ажиллахын чацуу улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд хуримтлагдсан бэрхшээлтэй асуудлууд дэндүү олон байгаагаас Засгийн газар хүссэн хүсээгүй ч гал унтраах шинжийн ажил хийхэд цаг хугацаа багагүй зарсныг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Тухайлбал, олон cap дамжин олгогдоогүй цалин тэтгэврийг тавьж, нийгэмд, үүсээд байгаа бухимдлыг намжаах асуудлыг энд дурьдаж болно. Үүссэн нөхцөл байдал нь орон нутагт хийх санхүүжилтийг зөвхөн цалин тэтгэврээр хязгаарлах, цаашилбал Засгийн газар, Монголбанкнаас зээл авч, дутагдаж буй эх үүсвэрийг нөхөн хүртэл арга хэмжээ авахад хүргэсэн юм. Зах зээлийн тогтолцооны амин чухал хэсэг болсон банкны үйлчилгээ төлөвшиж чадахгүй байгаа нь улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд ноцтой хохирол учруулж байна. Улсын төвлөрсөн төсөвт орж, эргээд цалин тэтгэвэрт зарцуулах ёстой, ойролцоогоор 4 орчим тэрбум төгрөг арилжааны банкнаас гарч, эзэддээ хүрч чадахгүй саатаж байна. Банк, санхүүгийн салбарын өөрчлөлтийг цаг алдалгүй хийх явдал нийгмийн захиалга болсныг бид хүлээн зөвшөөрөх учиртай билээ. Стратегийн ач холбогдол бүхий нийгмийн амьдралын бүхий л хүрээнд, тэр тусмаа үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллаанд онцгой нөлөөлдөг өөр нэгэн анхаарал хандуулбал зохих салбар бол түлш эрчим хүчний салбар байна. Энэ салбарын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг нэн даруй авахгүй бол нэг л мэдэхэд бид хүйтний улиралтай золгоно. Салбарын үйл ажиллагааг гадаад, дотоодын эх үүсвэрээр тэтгэн амь зогоох явуургүй аргыг цаашид хэрэглэх боломжгуй болоод байна. Гадаадаас авч ирсэн зээл тусламжаас энэ салбарт ашиглах боломж хумигдлаа. Иймээс Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний салбарын бүтцийн өөрчлөлтийн стратегийг тодорхойлж, Улсын аюулгүй байдлыг хангах зөвлөлд өргөн бариад байна. Нөхөд өө! 1999 оны төсвийн тодотголыг Улсын Их Хурлаар даруй хэлэлцэн шийдвэрлэх явдал нэн тулгамдсан асуудал болжээ. Улсын Их Хурлаар 1998 оны 12 дугаар сарын 3-нд батлагдсан 1999 оны төвлөрсөн төсвийн тухай Монгол Улсын хуулиар төсвийн тэнцэл 111,4 тэрбум төгрөгийн алдагдалтай

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw