440 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I эрх зүйн хүрээнд зохицуулагдах тодорхой асуудлууд байгааг Улсын Их Хурал анзаарч байгаа гэж итгэж байна. Монгол Улсын Харьяатын тухай болон Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуульд зарим өөрчлөлт оруулах шаардлагатай. Хар тамхи, хүний наймаа, зохион байгуулалттай гэмт хэрэг, захиалгат аллага, алан хядах ажиллагаа, бохир мөнгө угаах, олон улсын шинжтэй авилгал, хээл хахуузь зэрэг хүн төрөлхтнийг нөмөрсөн аюулаас ард иргэдээ найдвартай хамгаалах эрх зүйн орчин, хүч хэрэгслэлийг төрөөс бүрдүүлж өгөх шаардлагатай байна. Гаднаас учирч болох аюул, аливаа буруу зөрүү үйлдэл, бузар бусармагийг тээж ирсэн хэн бүхэнд Монгол Улсын төрийн босго хэзээ ч өндөр байх ёстой. эрхэм гишүүд ээ, Ард түмэн сонгон байгуулсан Улсын Их Хурлаасаа асар их зүйлийг хүеэн хүлээж байна. Үндсэн хуулийн заалтын дагуу Та бүхэн улс орны амьдралтай холбоотой ямар ч асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх онцгой бүрэн эрхтэй. Энэхүү эрх үүргээ ухамсарлаж хаврын чуулганаа амжилттай чуулж, сонгогч олныхоо хүсэн хүлээж байгаа асуудлуудыг шуурхай шийдвэрлэн, итгэлийг даана гэдэгт найдаж байна. Анхаарал тавьсанд баярлалаа! 34 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Еронхий сайд Ж.Наранцацралтын хэлсэн үг 1999.04.05 Монгол Улсын Ерөнхийлөгч өө! Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Улсын Их Хурлын энэ удаагийн чуулган гадаад, дотоодын олон хүчин зүйлээс шалтгаалан манай орны эдийн засаг, нийгмийн байдал хүндэрч, өөрчлөлтийг цаашид гүнзгийрүүлэх бодит шаардлага бий болсон эгзэгтэй мөчид эхэлж байна. 1997 онд Азийн бүс нутагт эхэлсэн эдийн засаг, санхүүгийн хямрал Монгол улсыг тойрсонгүй. Үүн дээр дотооддоо улс төрийн тогтвортой байдлыг хангаж чадаагүй явдал, хүндрэлийг улам нэмэгдүүлж, эдийн засгийн гадаад, дотоод баланс алдагдсан үед манай Засгийн газар үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Гэсэн хэдий ч гар хумхин шалтгаан тоочиж суулгүй улс оронд маань бий болсон хүндрэлт байдлаас аль болохоор түргэн хугацаанд гарч, ард түмний аж байдлыг дээшлүүлэх зорилгыг иш үндэс болгон Засгийн газар бодлогынхоо тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон бөгөөд, тэдгээрийн хүрээнд бүрэн эрхийнхээ хугацаанд шийдвэрлэвэл зохих тодорхой арга хэмжээг дэс дараатай шуурхай авч хэрэгжүүлэхийг чармайж байна. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан завсарласан хугацаанд 1996 онд батлагдсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw