МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 439 Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тагнуулын тухай хууль, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, Цагдаагийн байгууллагын тухай, Харуул хамгаалалтын тухай, Архинд донтох өвчтэй хүмүүсийг албадан эмчилж хөдөлмөрлүүлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын болон улсын хилээр бүх төрлийн спирт оруулахыг хориглох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн даруй хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай байна. Мөн Галт зэвсгийн тухай хуулийн төслийг Засгийн газраас ойрын үед Улсын. Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь өдгөө цагийн хэрэгцээ болоод байна. 5. Чөлөөт хэвлэлийг хөгжүүлэх тухай: Улсын Их Хурлаас Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль баталсан нь ардчилсан хөгжил, нийгмийн оюун санааны амьдралд онцгой чухал ач холбогдолтой алхам болсон юм. Одоо уг хуулийг дагалдан гарах эрх зүйн актуудыг даруй батлан өгч, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шударгаар зохион байгуулах хэрэгтэй байна. Чөлөөт хэвлэл, ардчилсан нийгмийн төлөвшилд цаашид их үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Түүнчлэн нийгэмд бугшсан гэм согогыг уудлан илчилж шударга үнэний дуу хоолой болж, дэлхий дахинаа эрчимтэй өрнөсөн мэдээллийн хувьсгалын үр шимийг эх орондоо хүртээн ард олноо соён гэгээрүүлэх үйлсэд чөлөөт хэвлэл онцгой хувь нэмэр оруулна гэж итгэж байна. Хэвлэл, сонин хэт их олон байна гэх юм уу, өнгө зүсээр нь ялгаж өөнтөглөх шаардлагагүй юм. Олон түмний эрэлт хэрэгцээ, хэрэглэгчдийн сонирхол, зах зээлийн хуулиар энэ бүхэн тодорхой хугацаанд зохицуулагдах болно. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслэлийг улс төрийн аливаа хүчний монополиос ангид байлгаж, эрх баригчдын зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хууль бусаар дарамт шахалт үзүүлэхгүй байх эрх зүй, нийгэм, сэтгэл зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Мэдээллийн эх сурвалж руу нэвтэрч, мэдээллийг тэгш эрхтэй олж авах нөхцлийг бүрдүүлэхэд байнга анхаарч, сэтгүүлчиддээ тусалж байх нь харин төрийн үүрэг. Ингэснээр төр сулрахгүй, харин улам батжин бэхжих болно. Радио, телевизийг төсвөөс санхүүжүүлж, үндэсний шинжтэй, төрийн хийгээд улс төрийн хүчний хяналтгүйгээр ажиллуулах бүтэц, зохион байгуулалтыг цаг алдалгүй бий болгох шаардлагатай байна. Үндэсний радио, телевиз нь татвар төлөгч ард түмэн, олон нийтийн хяналтанд байж, Улсын Их Хурлаас баталсан хуулиар харилцаа нь зохицуулагдах ёстой гэж үзэж байна. Манай хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд үндэсний аюулгүй байдалд үргэлж санаа тавьж, санаа сэрэмжлүүлэг өгч байдагт талархах ёстой. Монгол Улс нээлттэй байх зарчмаа чанд биелүүлэхийн зэрэгцээ Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа хэрэгжүүлэх үүднээс хууль,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw