МОНГОЛ УАСЫН ПАРЛАМЕНТ-1 437 үеийнхнийг хослуулан залгамж халааг хадгалахад Улсын Их Хурал, Засгийн газар, төр, захиргааны бүх л шатны байгууллага чухалчлан анхаарвал зохино. Төрийн захиргааны албаны зөвлөл болон салбар зөвлөлүүд төрийн албыг бэхжүүлэхэд хууль тогтоомжийн дагуу санаачилгатай, үр нөлөөтэй ажиллах хэрэгтэй. Миний бие авилгалын эсрэг тэмцлийг хүчтэй болгох, энэ чиглэлд хийж байгаа ажил удаашралтай байгааг өнгөрсөн хаврын чуулган дээр Засгийн газарт зориуд анхааруулж байсан билээ. Лиценз, зөвшөөрөл олгодог болон өмч хувьчлалын асуудал эрхэлдэг байгууллагад авилгалын нууц тогтолцоо бүрэлдэж, авч өгөх тодорхой үнэ ханш ч тогтжээ гэсэн яриа шүүмжлэл, бухимдал олон нийтийн дунд газар авсаар байгаад дүгнэлт хийж, хяналт шалгалтаа чангатган буруутанд хариуцлага тооцож байхыг Улсын Их Хурал, Засгийн газарт би төрийн тэргүүний хувьд дахин анхааруулж байна. 3. Банк, санхүүгийн хямралаас гарах: Банк, санхүүгийн тогтолцоо гүнзгий хямарч аж ахуйн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. Төлбөр тооцоо банкны системд саатаж байгаа нь юуны өмнө тэтгэврийнхэн, төсвийн байгууллагад ажиллагсад, тэтгэвэр, тэтгэмж, цалингаа хэдэн сараар авч чадахгүй, амьдрал нь улам хүндрэхэд хүргэж байгаагийн зэрэгцээ хүн амын худалдан авах чадварыг бууруулан бизнесийн үйл ажиллагааг сааруулах болов. Аж ахуйн байгууллага хоорондын мөнгөн гүйлгээ саатах болсон нь өрийн сүлжээ өсөхөд нэрмээс болж эргээд банкны системийг сулруулж байна. Он жилүүд дамжин яригдсаар ирсэн өрийн сүлжээ тайлагдахгүй, харин ч улам орооцолдон лавширч эдийн засгийн тогтолцоог бүхэлд нь донсолгох цэг рүү дөхөж очив. Төгрөгийн ханш унаж импортын бараа материаллын дотоодын үнэ өсөхөд түлхэц өгч байна. Энэ нь юуны өмнө жижиг бизнес эрхлэгчдэд хүнд цохилт болж улмаар нийгмийн асуудлуудыг ч хурцатгаж болзошгүй юм. Хэдийгээр гадаад худалдааны алдагдал багассан гэх боловч нийт эргэлт, түүний дотор экспорт буурсаар байна. Улсын төсвийн бүрдэлт хангалтгүй, арилжааны банкнуудын урагшгүй ажиллагаанаас голлон шалтгаалж төсвийн санхүүжилт саатаж, нөхцөл байдлыг улам төвөгтэй болгож байна. Улсын Их Хурал төсвийн тухай хуулийн хэрэгжилт, төсвийн зарлагад тавих хяналтаа сайжруулж төсөв буруу зарцуулсан төсөв захирагч, ажил хариуцсан хүмүүст хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, төсвийн сахилгыг өндөржүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Төсвийн тодотгол, татварын хуулиудын өөрчлөлтийг ул суурьтай хэлэлцэн, төсвийн хүндрэлийг гэтлэн давахад онцгой анхаарал хандуулахыг хүсч байна. Банк, санхүүгийн хямралт байдлаас гарах бодлогын шинэчлэлийн асуудлуудыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж өгөх шаардлагатай.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw