Монгол улсын парламент - боть 1

436 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I сөрөг үр дагаварын төлөө улс төр, эрх зүй, ёс суртахууны хариуцлага хүлээлгэдэг, хүлээдэг байх нь ардчиллын бас нэгэн зарчим байх ёстой. Засгийн газар богино хугацаанд солигдож байсны улмаас нийгмийн салбарт хуримтлагдсан олон асуудал шийдэхгүй сунжирч, төр, засгийн ажил цалгардан шинэ шинэ хүндрэл бэрхшээл үүсч, ард түмний аж амьдрал улам доройтлоо. Үүний уршгаар хүн амын дунд бухимдал, дургүйцэл нэмэгдэн, төрийн байгууллагууд, парламентын намуудын ажиллагааг урагшгүй байна гэж шүүмжлэхэд хүргэж байна. Улсын Их Хурлын хэвийн ажиллагаа үе үе алдагдаж байгаа нь олон түмний бухимдлын гал дээр тос нэмж байна. Үүнээс болж Улсын Их Хурал хугацаанаасаа өмнө тарах тухай юм уу, түүнийг тараах тухай яриа, санал, шаардлага Улсын Их Хурлын гишүүдийн дундаас ч, сонгочдын дундаас ч гарч байна. Үүнд Улсын Их Хурал тун нухацтай дүгнэлт хийх хэрэгтэй. Улсын Их Хурал тарах юм уу, түүнийг тарааснаар үүсч болох улс төрийн том хямрал улс оронд маань ямар ашиг тус авч ирэх вэ? Үүнийг бид олон талаас нь няхуур хянан бодож ажиллах ёстой. XXI зуун тулж ирчихээд дэлхийн улс орон туүнд идэвхтэй бэлтгэж байгаа ийм цаг үед монголчууд бид төр, засгаараа оролдохоос өөр юм бүтээхгүй суугаад байх уу? Ийм нөхцөл байдлаас гарах гарц бол алдаа дутагдлыг засч, ажил хэргээ сайжруулахад оршино. Миний бие Улсын Их Хурлын чуулган дээр удаа дараа үг хэлэхдээ төрийн ажлын тогтсон хэм хэмжээ алдагдаж, төрийн байгууллагуудын оновчтой зүгширсэн бүтэц, чиг үүрэг үгүйлэгдэж, төрийн зарим албан хаагчид хууль зөрчин нийгэм, иргэний төлөө үйлчлэх үүргээ умартаж байгаа нь цаашдаа ноцтой үр дагаварт хүргэж болзошгүйг нэг бус удаа сануулж, үүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газрын хариуцлагыг тэдгээрийн уялдан зохицсон ажиллагаа шаардлагатайг сануулсаар ирсэн билээ. Харамсалтай нь энэ сануулгыг анхаарч үзэхгүй явсаар өдий хүрлээ. Улс төрийн сонголтоор гүйцэтгэх засаглалын удирдах албан тушаалд томилогдсон төрийн албан хаагчдын нилээд нь ажлын шаардлага хангахгүй байна. Тэд төрийн хуулийг зөрчин албан тушаалаа хувийн сонирхлоо амжуулахад ашиглаж, олон түмний итгэлийг хөсөрдүүлэн илт гологдож байгааг иргэд, чөлөөт хэвлэлийнхэн шударгаар шүүмжилж байна. Төрийн албаны ил тод байх, иргэндээ шударга үйлчлэх, захирах, захирагдах ёс, мэргэшсэн тогтвортой байх зарчмууд зөрчигдөж, төрийн албаны нэр хүнд буурч байгаа нь төрийн албан хаагчидтай хариуцлага тооцдоггүй, тэдэнд хатуу шаардлага тавьдаггүйтэй шууд холбогдоно. Төрийн албан хаагч шударга ёсыг зөрчих нь олон түмний дунд дургүйцэл, бухимдал үүсгэх бас нэгэн эх сурвалж болж байна. Үүн дээр төсөв, мөнгөний хомсдол, цалин тэтгэврийн гачигдал, банк санхүүгийн хямрал, ахуй амьдралын доройтол, ёс суртахууны уналт, гэмт хэргийн өсөлт, хээл хахууль, албан тушаалын авилгал нэрмээс болж байна. Улс орны тогтвортой байдлыг хангахын тулд төрийн албыг бэхжүүлэх, төрийн ажилд шударга ёсыг хэрэгжүүлэх, төрийн албанд ахмад, дунд, залуу

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw