Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 435 тухай, банкны зээлийн багагүй хувь нь хувьчлалд зарцуулагдаж, өрийн сүлжээнд нэмэр болж байгаа тухай, хувьчлалын үр дүн, өгөөж хангалтгүй байгаа тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон хүмүүсийн ам дамжин яригдсаар, шүүмжлэгдсээр өдий хүрлээ. Гэтэл ажил хариуцсан байгууллагууд энэ бүхнийг анхааран судалж, дүгнэлт гарган засч залруулах талаар туйлын хойрго хандсаар байна. Үндэсний үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, салбар үйлдвэрүүдийг тодорхойлж, тэдгээрээс гааль татварын урамшууллын хөшүүргээр дэмжих, гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулахад нь тал бүрээр туслах, гадаадын зээл тусламж, төсөлд хамруулах, мөн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан байгуулж, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг менежментийн чадвараар сонгон шалгаруулж, хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлэх зэрэг арга хэмжээг хойш тавилгүй авах хэрэгтэй байна. Үндэсний үйлдвэрлэлээ уналтаас гаргаж сэргээх нь эдийн засгийн аюулгүй байдлын чухал баталгаа мөн. Гадаадынхан үйлдвэрлэгч бид хэрэглэгч байж таарахгүй. Боломжтой бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэх бодлого хэрэгжүүлэх нь чухал байна. Гэхдээ улс үндэстнүүдийн эдийн засаг улам бүр нэгдмэл, харилцан хамааралтай болж байгаа ерөнхий хандлагуудыг сөрөх тухай энд хэлээгүй гэдэг нь ойлгомжтой юм. Үндэсний үйлдвэрлэлийг сэргээн тогтворжуулж чадахгүй байгаа учраас хүн амын дундах ажилгүйдэл, ядуурал багасахгүй байна. Ажилгүйдэл, ядуурал нь сонгож авсан замын маань гарцаагүй үр дагавар, байх л ёстой зүйл гэж үзэж хандахыг ард түмэн хүлээж авахгүй. Хүн амын дундах ажилгүйдэл, ядуурлыг эрс бууруулах хамгийн дөт зам нь үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлж, ажлын байр шинээр бий болгох явдал мөн. Миний удаа дараа ярьж байгаа үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтыг Улсын Их Хурал бодлого, үйл ажиллагаагаар, гаргаж байгаа шийдвэрээрээ дэмжиж ажиллахыг би хүсч байна. 2. Төрийн тогтвортой байдлыг хангаж төр, засгийн бүх шатны башууллагын ажлыг эрс сайжруулах: Төр, засгийн тогтвортой хэвийн ажиллагааг хангах нь өнөөдөр үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолтой нягт холбогдсон тулгамдсан асуудал болоод байна. Тогтворгүй, хэвийн биш байдлын уршгийг бид хангалттай амсч мэдэрлээ. Өнгөрсөн хаврын чуулган нээгдсэнээс хойшхи хугацаанд Монгол Улсын Засгийн газар хоёр удаа огцорч, шинэ Засгийн газар бүрэлдэн үйл ажиллагаагаа явуулж эхлээд 3 сарыг элээж байна. Манай улсын нөхцөлд Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүй хэд хэд солигдсоныг ардчилалд байдаг хэвийн үзэгдэл гэж өнгөц дүгнэн, шүүн бодож үзэхгүй орхиж боломгүй. Хэрэв Засгийн газар огцорсон бол түүний огцрох болсон шалтгаан, гаргасан алдаа, түүнээс үүдэлтэй нийгэм, эдийн засгийн элдэв

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw