Монгол улсын парламент - боть 1

434 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I юм гэхэд монголчууд бид өнөөгийн бодит байдалдаа нэгдсэн дүгнэлт хийж, эх орон, ард түмнээ гэсэн нэгэн сэтгэл дор нягтарч, шийдвэр гаргахдаа тал талын ухаан зарж, алсыг харж, идэвхтэй ажиллан бэрхшээл, хүндрэлээс гарахын төлөө тэмцэх нь бүхнээс чухал боллоо. Тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх бодлого боловсруулж, арга хэмжээ авахдаа улс орон шинэ зуунтай золгох бэлтгэлийг хангах зорилттой нягт уялдуулах хэрэгтэй байна. XXI зууныг угтахдаа улс орныхоо ирээдүйн эрх ашгийн үүднээс үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлын үүднээс хандаж, манай нийгэмд буй болчихоод байгаа эмгэг согогуудыг засах, урьдач нөхцөлийг бүрдүүлэх, улмаар арилгах, XXI зууны эхэн үед доголдол бэрхшээлээс ангижрах цогц зорилтуудыг дэвшүүлэн тавьж ажиллахыг хичээцгээе. Энэхүү шаардлагатай холбогдуулан хоёр зууны зааг дээр төр, засаг, иргэн бүрийн байнга анхаарч, шийдвэрлэхээр хүчин чармайлт гаргавал зохих зарим асуудлуудыг би дараах байдлаар товчлон томъёолж Улсын Их Хурал, ард иргэддээ толилуулж байна. 1. Үндэсний үйлдвэрлалийг уналтаас гаргаж тогтеоржуулах, сэргээн хегжүүлэх: Бид энэ тухай чамгүй ярьж байгаа боловч үндэсний үйлдвэрлэл сэргэх нь бүү хэл, уналт нь бүрэн зогсохгүй байна. Монголын аж үйлдвэрт чухал байр суурьтай байсан мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүд үндсэндээ хувьд шилжсэн боловч сэргээн ажиллуулсан нь бараг үгүй. Өнгөрсөн жилүүдэд үр ашигтай ажиллаж, манай эдийн засагт онцгой байр суурь эзэлж ирсэн томоохон үйлдвэрүүд ч үйлдвэрлэлээ зогсооход хүрч болзошгүй болоод байгаатай холбогдуулан төр, засгаас бодлогын шинжтэй алхам хийж, тодорхой арга хэмжээ авч туслах шаардлага буй боллоо. Манай эдийн засгийн салбарын бүтцэд дорвитой өөрчлөлт оруулж болох ач холбогдол бүхий газрын тосны хайгуул судалгааны ажил эхлээд багагүй хугацаа өнгөрсөн ч үр дүн нь тодорхойгүй хэвээр байна. Эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй эрчим хүчний салбарт байдал сайжирсангүй. Эл салбарын өглөг 20 гаруй, авлага 10 гаруй тэрбум төгрөгт хүрч, хэвийн найдвартай ажиллах нөхцөл нь улам дордож, цаашдын төлөв нь тодорхойгүй болоод байгаа нь зарчмын шийдэл, тал бүрээс нь бодож тооцоолж боловсруулсан арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг хүлээж байна. Эрчим хүчний асуудалд гал унтраах, аргацаах байдлаар хандах нь явуургүй боллоо. Бүс нутгийн санхүүгийн хөрш улсын эдийн засгийн бэрхшээл зэрэг шалтаг, шалтгаанд буруу зөрүү бүхнийг үүрүүлж боломгүй зүйлийг яах ч аргагүй гэсэн байр сууринаас хандах байдал ч хэвшил болсныг зөвтгөх үндэсгүй. Хувьчилсан үйлдвэрүүд ажиллахгүй зогсч, хувьчилж авсан эзэн нь дахин үнэ хүргэж зарахыг оролдохоос өөр юм хийхгүй байгаа тухай, байшин барилга, аж ахуйн газрыг монгол хүний нэрээр гадаадынхан худалдан авсан

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw