МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 433 бүрдүүлж ажиллаж чадна гэдэгт Улсын Их Хурал дахь олонхи, цөөнхийн бүлгүүдэд Улсын Их Хурлын даргын хувьд эргэлзэхгүй байна. Ингээд Улсын Их Хурлын хоёр дахь удаагийн сонгуулийн 8 дахь удаагийн чуулганы ажиллагааг нээж байгааг мэдэгдье. 33 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн үг 1999.04.05 Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Ерөнхий сайд аа! Хүндэт зочид оо! Та бүхний амар амгаланг айлтгаж, хаврын чуулганы үйл ажиллагаа илүү үр дүнтэй байгаасай гэж хүсч байгаагаа юуны өмнө илэрхийлье. Улсын Их Хурлын чуулганы энэ удаагийн завсарлагааны үеэр эдийн засаг, нийгэм, байгаль, цаг уурын хүндрэлтэй холбоотой бэрхшээлүүд байсан хэдий ч улс орны амьдрал үндсэндээ хэвийн үргэлжилж ирлээ. Энэ хугацаанд миний бие хөдөө орон нутгаар явж ажиллан, нийслэлийн хэд хэдэн байгууллага, аж ахуйн нэгжээр орж ажил байдал, амьдрал ахуйтай нь танилцлаа. Олон арван хүнтэй уулзаж, ярилцлаа. Улсын Их Хурлын гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллахдаа бодит байдлыг газар дээр нь үзэж, сонгочдынхоо санаа бодлыг сонсч, дүгнэлт хийсэн байхаа гэж бодож байна. Улс төрийн намууд хурал, чуулганаа хийж бий болсон нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгцгөөлөө. Эрдэмтэд, судлаачид, иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн байдлын талаар үзэл бодол, байр сууриа илэрхийлсээр байна. Та бид бодит байдалд үнэн зөвөөр шударгаар хандаж чадвал манай нийт ажил хэргийн байдал, хүн амын ахуй амьдралын талаар үндсэндээ ижил төстэй дүгнэлтэд хүрэх нь гарцаагүй юм. Нүдэнд үзэгдэж, сэтгэлд үлдэх цаашдаа үр өгөөжөө өгөх эрин цагийн шаардлагыг хангасан зарим нэг нааштай хандлага ард түмний хөдөлмөр бүтээл, чармайлтын дүнд улс оронд маань бий болсоор байгаа ч шийдлээ хүлээж хуримтлагдсан асуудал, зовлон бэрхшээл, ажил хэргийн дутагдал, доголдол түүнээс хавьгүй илүү болоод байна. Ард түмний амьдрал, аж байдал нилэнхүйдээ хүндэрч, дордлоо. Бор хоногийг чадан ядан өнгөрөөж байгаа иргэд, айл өрхийн тоо өдөр өдрөөр нэмэгдэж байгаа тухай сэтгэл зовоосон мэдээллийг надад өгч байна. Эрхэм гишүүд Та бүхэн ч үүнийг мэдэж, мэдэрч байгаа байх. Зарим аймаг, суманд зуд болсноос амьжиргааны эх үүсвэр болсон цөөн хэдэн малаасаа салсан айл өрхийн хүн ам бөөнөөрөө ядуучуудын эгнээнд шилжиж байна. Нийгмийн байдал бүхэлдээ хүндэрлээ. Баримталж байгаа үзэл бодол, байр суурь, нөхцөл байдлыг үнэлэх аргачлалын зөрөө, улс төрийн хүчнүүд, хувь хүмүүсийн хооронд байж болдог
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw