432 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 холбогдох хуулиудын төсөл, Монгол Улсын төрөөс орон сууцны талаар баримтлах бодлогын төсөл, Орон сууцны тухай ерөнхий хуулийн төсөл, Хөдөлмөрийн тухай хуулийн төсөл, Гэр бүлийн тухай хуулийн төсөл, түүнчлэн улс орны аюулгүй байдал, батлан хамгаалахтай холбогдсон Батлан хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг мөн хэлэлцэхээр төлөвлөөд байна. Улсын Их Хурлын үйл ажиллагааг улам нарийвчлан зохицуулах, Үндсэн хуулийн зарим зүйл заалт үгийг тайлбарлан хэрэглэх үүднээс Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага мөн зүй ёсоор тавигдаж байгаа билээ. Энэ асуудлууд өнгөрсөн чуулганы үеэр бидэнд тулгамдсан эрх зүйн зайлшгүй зохицуулалт хийх шаардпагатай байсныг бид бас санаж байгаа. Мөн түүнчлэн улс төрийн харилцааны чухал асуудал болох Сонгуулийн тухай хуулийг ч шинэчлэн өөрчлөх тухай асуудал энэ чуулганаар хэлэлцэгдэнэ. Хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгоход чиглэгдсэн Эрүүгийн хуулийн төсөл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн төсөл, Захиргааны журмаар баригдсан хүмүүсийг албадан хөдөлмөрлүүлэх тухай хуулийн төсөл, мөн зарим өвчтэй хүмүүсийг албадан эмчлэх, албадан хөдөлмөрлүүлэх тухай хуулийн төсөл зэрэг хуулийн төслүүдийг ч гэсэн бид нар зохих шатанд нь хэлэлцэхээр төлөвлөөд байна. Энэ хаврын чуулганы нэг томоохон асуудал бол өнгөрсөн чуулганаар Монгол Улсын 1999 оны төсвийн хуулийг батлахдаа төсвийн тодотголыг энэ чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн. Ийнхүү Монгол Улсын Засгийн газраас төсвийн тодотгол хийх, түүнтэй холбогдсон эрх зүйн тодорхой зохицуулалтыг Улсын Их Хурлын энэ хаврын чуулганаар ээлж дараа харгалзахгүйгээр хэлэлцэхээр төлөвлөж байна. Улсын Их Хурлын хаврын чуулганы ажиллагаанд нам, эвслийн бүлгүүд, Улсын Их Хурлын гишүүд ажил хэрэгч оролцож, ийнхүү хаврын чуулганаар төлөвлөсөн нэн чухал олон асуудлыг амжилттай хэлэлцэж шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдэгт бид эргэлзэхгүй байна. Өнөөдөр Монголын ард түмний, монголын сонгочдын хүлээсэн, эргэлзсэн, тээнэгэлзсэн олон асуудлуудад энэ хаврын чуулган хариулт өгөх, магадгүй энэ утгаараа өмнөх бүх чуулганаас илүү хариуцлага шаардсан, илүү үйл ажиллагааны цэгц журмыг шаардсан ийм чуулган болно гэдэгт эргэлзэхгүй байна. Өнөөдөр Монгол Улсад хариуцлага хүлээсэн улс төрийн хүчнүүд буюу Улсын Их Хуралд суудалтай МАХН, МҮАН, МСД, түүний олонхи, цөөнхийн бүлгүүдийн хооронд энэхүү хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөөх хариуцлагаар үүдсэн хамтын хариуцлага, түүнээс улбаалсан зөвшлийн хариуцлага бидэнд чухал гэдэг нь энэ чуулганы гол амин сүнс, үйл ажиллагааны үндэс болно гэдэгт эргэлзэхгүй байна. Ийнхүү зөвшлийг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw