МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 431 УЛСЫН ИХХУРЛЫН 1999 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Р.Гончмгдоржийн хэлсэн үг 1999.04.05 Ерөнхийлөгч өө! Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа! Чуулганы нэзлтийн ажиллагаанд хурэлцэн ирсэн хундзт зочид, хатагтай, ноёдын энэ өглөөний атгаланг айлтгая! Өнөөдөр бид Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын Дэгийн тухай хуульд заасны дагуу 1999 оны хаврын чуулганыхаа ажиллагааг нээхээр хуран цуглараад байна. Монгол Улсын Их Хурал энэ хаврын чуулганыхаа хуралдаанаар хэлэлцэх асуудлын хүрээг тодорхойлох хүртэл бид өнгөрсөн чуулганаар хэлэлцэж амжаагүй байгаа чухал асуудлуудыг энэ хаврын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцүүлэх боломжтой гэж үзсэн билээ. Иймээс бид ойрын өдрүүдэд хаврын чуулганаар хэлэлцүүлэх асуудалд Улсын Их Хурлын 1999 оны хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал болон зах зээлийн харилцаа гүнзгийрэн хөгжиж буй өнөөгийн нөхцөлд бизнесийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгийн болон үнэт цаасны зах зээлийг боловсронгуй болгох зорилгоор Компанийн тухай хуулийн төсөл, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Улсын төсвийн байгууллагуудын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны бүртгэл, тусгай зөвшөөрлийн тухай хуулийн төсөл зэрэг төслүүдийг хэлэлцэхээр эн тэргүүнд төлөвлөж байна. Мөн төслийн удирдлага, санхүүжилтийн шинэтгэлийг хийх том зорилт бидний өмнө энэ чуулганаар тавигдаж байгаа юм. Энэхүү шинэтгэлийг хийхэд өнөөдөр Улсын Их Хурлын олонхи, цөөнхийн бүлгүүд нэгдсэн зөвшилцөлд хүрч, энэхүү төслийн удирдлага, санхүүжилт, менежментийн шинэтгэлийг хийх чиглэлийн хуулийг энэ чуулганаар хэлэлцэн батлах чухал байгаа юм. Дараагийн нэн чухал асуудлын нэг бол газар, түүнтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал, энэ хүрээнд бид хаврын чуулганаар Газрын кадастрын тухай хуулийн төсөл, Кадастрын зураглалын тухай хуулийн төсөл зэрэг төслүүдийг эхний ээлжинд хэлэлцэхээр төлөвлөсөн. Иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, энэ салбарт эрх зүйн зохицуулалтыг дэлхий нийтийн жишигт ойртуулахад чухал ач холбогдол бүхий төрөөс тэтгэврийн шинэтгэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл, тэтгэврийн даатгалын шинэтгэлийн нэрийн данс, түүнтэй
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw