430 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 төлөөлөгч Та бүхэн оюун ухаан, хүч чадлаа дайчлан ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье. Анхаарал тавьсанд баярлалаа.31 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг 1999.01.22 Чуулган 80 гаруй хоног хуралдаж Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаа, нийтийн хуралдаан, Байнгын хороодын хуралдаан болон Байнгын хороодын хянан шалгах эрх мэдлээ хэрэгжүүлэх замаар үйл ажиллагаа явагдаж ирлээ. Энэ намрын чуулган улс орны улс төрийн амьдралд нилээд шийдвэрлэвэл зохих тулгамдсан олон асуудлуудтай тулгарч, чуулганы хуралдаан эрчимтэй, жигд явж чадахгүй тийм нөхцөл байдлыг өөртөө бий болгож байсан хэдий боловч Монгол Улсын шинэ Засгийн газрыг байгуулах болон Монгол Улсын 1999 онд нийгэм, эдийн засгийн хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, мөнгөний бодпогыг тодорхойлж, зайлшгүй шаардлагатай Улсын Их Хурлын хууль тогтоолоор шийдвэрлэх асуудлыг шийдвэрлэж ирлээ. Ингээд Улсын Их Хурлын эрхэм гишүүд, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Засгийн газрын гишүүд Та бүхэнд чуулганы завсар сонгогчидтойгоо уулзах, хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, мөн Байнгын хороод зохион байгуулалтайгаар Улсын Их Хурлаас хууль тогтоолыг хзрэгжүүлж байгаад тавих хяналтаа хэрэгжүүлэх ажлыг эрчимтэй, төлөвлөгөөтэй зохион байгуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Түүнчлэн Улсын Их Хурлын дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангах, мөн түүнчлэн Засгийн газрын өмнө Улсын Их Хурлын холбогдох байнгын хороодтой хамтран ажиллах замаар 1999 оны төсөвт оруулах өөрчлөлтүүдийг хянамгай боловсруулж бэлтгэлийг нь хангаж, Улсын Их Хурлын дараагийн чуулганы эхний асуудлаар хэлэлцэх бэлтгэлийг хангах зайлшгүй тулгамдсан асуудлууд бидэнд байгаа. Ингээд Та бүхэнд Улсын Их Хурлын 1998 оны намрын чуулган хаасныг мэдэгдэж, ажлын амжилт хүсэн ерөөе. 32
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw