Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 429 Монголбанк ба Засгийн газрын хооронд үүсэн өр авлагыг барагдуулах талаар арга хэмжээ авахгүй бол мөнгөний бодлого тодорхой хэмжээгээр алдагдаж болзошгүй юм. Банкны бүтцийн өөрчлөлт хүссэн үр дүнд хүрэхгүй байна. Арилжааны банкуудын олонхи нь үйл ажиллагааны зохистой харьцаа, заавал байлгах нөөцийн шаардлагыг хангаж чадахгүй байна. Төрийн өмчөөр шинэчлэгдэн байгуулагдсан Сэргээн босголтын банкийг ердөө жил хагасын хугацаанд дампуурлын ирмэгт хүргэсэн энэ ноцтой баримт нь банкны удирдлага, хяналт, шалгалт тун хангалтгүй байгаагийн нотолгоо боллоо. Банкны хуулийн дагуу Сэргээн босголтын банкны үйл ажиллагааг сэргээх талаар шат дараалсан арга хэмжээг гүйцэд авалгүйгээр түүнийг өөр банктай нийлүүлсэн Засгийн газрын шийдвэрийг Улсын Их Хурал хүчингүй болгосон билээ. Үүнийг энд дахин дурдахын учир нь гэвэл цаашид Улсын Их Хурал, түүний холбогдох байнгын хороод банкны бүтцийн өөрчлөлтөд Монголбанктай хамтран нарийн хяналт тавьж ажиллах шаардлагатайг хэлэх гэсэн юм. Цаашид арилжааны банкны бүтцийн өөрчлөлт, хувьчлалыг олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагуудтай тохиролцсон хугацаа, хүрээнд, Улсын Их Хурлын хяналт дор хийх нь зүйтэй гэж үзэж байна. Төгрөгний гадаад валютаар илэрхийлэгдэх ханшны өөрчлөлт нь гадаад хүчин зүйлээс ихээхэн хамааралтай учир түүнийг мөнгөний бодлогын үзүүлэлт болгон тодорхойлох хэрэггүй гэж үзжээ. Гэхдээ энэ нь төгрөгийн ханшийг тогтвортой байлгах үүргээс Монголбанкыг бүрэн чөлөөлж байгаа хэрэг огт биш гэдгийг бодолцож ажиллах хэрэгтэй. Төлбөрийн урсгал тэнцлийг зохицуулах гадаад худалдааны алдагдлыг бууруулах, экспортыг дэмжиж түүний шинэ эх үүсвэрүүдийг бий болгох олон улсын байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцлээ биелүүлэх, дотоодод гадаад валютаар гүйлгээ хийхийг хязгаарлах зэргээр гадаад валютын нөөцийг төлөвлөсөн хэмжээнд хүргэх нь нэн чухал гэдгийг хэлье. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Манай орны эдийн засаг, нийгмийн бодлогын амин сүнс болсон эдгээр баримт бичгүүдийг гүйцэтгэн хэрэгжүүлэгч нь шинээр байгуулагдах Засгийн газар юм. Засгийн газар эмхлэн байгуулагдахгүй хэт их удсанаас улс орны гадаад, дотоод нөхцөл байдал үнэхээр хүндэрч байгааг төрийн эрх барих дээд байгууллага, мэдэж мэдэрч буй нь тодорхой юм. Үндсэн чиглэл, төсөв, төрийн мөнгөний бодлогыг хэлэлцэж батлах ажилтайгаа зэрэгцүүлэн шинэ Засгийн газраа нэн яаралтай байгуулах нь бүхнээс илүү чухал гэдгийг Улсын Их Хурлын хүндэт индрээс би сануулж байна. Түүнчлэн, эдийн засаг, нийгмийн хөгжлийн ирэх жилийн ба ойрын ирээдүйн зорилт, бодлого, арга хэмжээний талаар нухацтай хэлэлцэж оновчтой шийдвэр гарган, амьдралд хэрэгжүүлэхэд ард түмний элч

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw