Монгол улсын парламент - боть 1

428 МОНГОЛ ҮАСЫН ПАРЛАМЕНТ-1 шинэчлэлийн бодлогын дагуу зэвсэгт хүчний техник, тоноглолыг шинэчлэх, мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд урьдынхаас түлхүү ашиглах нь зүйтэй. Батлан хамгаалах үйл ажиллагаанд төлөвлөсөн хөрөнгийг үр ашиггүй, зориулалтын бусаар зарцуулсан өмнөх дутагдлыг давтан гаргахгүй байхыг Засгийн газар, яамны удирдлагад анхааруулж байна. Монгол оронд эрүүгийн нөхцөл байдал хүнд хэвээр байгаа өнөө цагт шүүх, прокурор, цагдаа, аюулгүй байдлыг хангах байгууллагын төсвийг төлөвлөсөн хэмжээнд батлан өгч, тэдгээрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг Улсын Их Хурлаас хүсч байна. Түүнчлэн төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтад тавих хяналтыг эрс чангатгаж, төсөвт хэтрүүлэн зарцуулах явдалтай хатуу тэмцэх хэрэгтэй. Энэ талаар төсөв захирагчдад хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатай. Төсвийн мөнгөөр хандив, өргөх бие биенээ шагнах, найр наадам, хүлээн авалт хийх, үр ашиггүй хурал, семинар, уулзалт зохиох, гадаадад явах, зайлшгүй шаардлагагүйгээр өндөр үнэтэй машин, утас, тавилга хэрэглэх орэг үрэлгэн байдлыг арилгах хэрэгтэйг зориуд сануулъя. Төсвийн хэмнэлтийг урамшуулах зохистой арга, механизмыг олж нэвтрүүлэх талаар хийсэн ажлын зарим эхлэлийг улам бататгаж, гүнзгийрүүлэх нь зүйтэй. 6. Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах чиглэлийн тухайд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах чиглэлийн хэрэгжүүлэх зорилгоор төв банкнаас зарим арга хэмжээ авчээ. Гэвч өнгөрсөн оны эцсээс эдүгээ хүртэл хугацаагүй хадгаламж 5,7 хувь, хугацаат хадгаламж 4,5 хувь, гадаад валютын хадгаламж 12,6 хувиар тус тус буурч, гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 8,6 хувиар өслөө. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний бараг 90 хувь нь банкнаас гадуурх мөнгө байна. Энэ нь нэг талаас банкуудын үйл ажилгаатай холбоотой бөгөөд нөгөө талаас мөнгөний бодлогыг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй. Түүнчлэн банкуудад төлөх Засгийн газрын өр нэмэгдэж, төсвийн хүндэрлээс улмаас түүнийгээ төлж чадахгүй удаашруулж байгаа нь ихээхэп дарамт болж байна. Засгийн газрын өрийн дийлэнх нь банкны бүтцийн өөрчлөлтийн зардал юм. Иймд Засгийн газар банкнуудыг өөрчлөх, шинэчлэх нэрээр тэдгээрийн дотоод ажилд хутгалдан оролцож, их хэмжээний өр тавьдаг, тэр өөрчлөлт нь тэгээд олигтой;ҮР дүн өгөхгүй байгаа ийм байдалд Улсын Их Хурал дүгнэлт хийх хэрэгтэй байна. Алдагдалтай ажилласан банкны гишүүд, удирдлага хариуцлагаа өөрсдөо хүлээдэг байх ёстой. Арилжааны банкны алдагдлыг татвар төлөгчдөд ҮҮРҮҮЛдэг зохисгүй, шударга биш үйлдлийг цаашид зогсоох хэрэгтэй. Банкны дампуурлын эрх зүйн үндэслэлийг тодорхой болгох нь чухал байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw