ИОНГОЛ УАСЫН ПАРЛАМЕНТ-1 427 5. Улсын төсвийн зарлагыг багасгах, тосвийн харилцааг төгөлдөржүүлэх тухайд Улсын төвлөрсөн төсвийн орлого 1999 онд дөнгөж 1,9 хувиар өсөхөөр 5айхад зарлага 13,8 хувиар нэмэгдэхээр төлөвлөгджээ. Төсвийн алдагдал 105,4 тэрбум төгрөг болох нь. Үүнээс үзэхэд төсвийн зарлагыг зайлшгүй эагасгах шаардлагатай байна. Тэгэхдээ зарлагыг зүгээр нэг танах, орон тоо цомхотгох зэрэг хуучин аргаар биш, харин бодлогын чанартай бүтцийн эөрчлөлт хийх замаар шийдвэл зохино. Юуны өмнө төрийн байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийж олон шат ^амжлагагүй, шуурхай, чадварлаг болгох зорилтыг хэрэгжүүлэх нь зүйтэй. Уүний тулд төрийн болон төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн шинэ тогтолцоог манай орны өвөрмөц нөхцөлд нийцүүлэн боловсруулж кэрэгжүүлж эхлэх нь зүйтэй. Уг ажлыг тодорхой үе шаттай турших замаар алхам алхмаар хэрэгжүүлэх нь оновчтой бөгөөд түүний зэрэгцээ төрийн ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг хангах асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Ингэснээр эдийн засгийн шинэчлэлд нийцсэн удирдлага санхүүжилтийн шинэ тогтолцоо бүрэлдэн бий болох юм. Хүлээгдэж буй гүйцэтгэлээс үзэхэд улсын төвлөрсөн төсвийн татварын орлогын төлөвлөгөө бараг 29 тэрбум төгрөгөөр тасарч байгаагийн дийлэнх нь орлогын албан татвар байна. Үүнийг зарим нь бодит шалтгааны улмаас тасарч байгааг ойлгож байна. Гэхдээ авбал зохих татвараа бүрэн хурааж чадвал эдүгээ хэдэн сараар хүлээгдэж олны бухимдлыг дэвэргэж байгаа цалин тэтгэврийг цагт нь олгочих боломжтой юм. Төсөв зохиох хуваарилах тогтолцоог ч шинэчлэх шаардлагатай байна. Төсөвт байгууллагууд өөрсдөө төсвөө зохиогоод сум, дүүрэг, аймаг, хотын төсөвт ерөнхийлөн захирагч болон төвлөрүүлэн захирагчдаар хянуулж, сангийн яаманд ирүүлдэг энэ журам нь зарлага нэмэгдүүлэх боломжийг бий болгодог, үр ашиг муутай арга болох нь харагдаж байна. Иймээс төсвийн байгууллагуудыг ажилд нь тохирсон нормативт зардал батлан өгөх, төсөв захирагчийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэгдсэн оновчтой аргад шилжих нь зүйтэй. Төсвийн хуваарилалт шударга биш байгаа талаар гомдол санал бишгүй гардаг. Байдал ч үнэхээр харилцан адилгүй байгаа. Төсвөө бүрдүүлэх талаарх орон нутгийн идэвх сонирхол үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, татаасыг зохистой хуваарилах замаар төвлөрсөн ба орон нутгийн төсвийн харилцааг боловсронгуй болгох шаардлага ч тавигдаж байгааг хэлэх хэрэгтэй. Ер нь бүс нутгуудын хөгжлийг төсөв татвар үнийн ялгавартай бодлогоор дэмжих нь чухал байна. Батлан хамгаалах, нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зардлыг үнийн дүнгээр нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Эдийн засгийн нөөц боломжийн хэмжээгээр төлөвлөсөн хөрөнгийг аль болох оновчтой зарцуулах юуны өмнө батлан хамгаалах салбарт цэргийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw