Монгол улсын парламент - боть 1

426 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 4. Улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх талаар Улсын хэмжээгээр 10 гаруй мянган компани нөхөрлөл бүртгэгдсэн мөн олон арван мянган хүн хувиараа хөдөлмөр үйлчилгээ эрхлэж байгаа билээ. Татварын байгууллагаас тэдгээртэй ажиллах ажиллагааг эрчимжүүлэх татвар хураалтыг эрс сайжруулах шаардлагатай байна. Зөвхөн цөөн хэдэн томоохон үйлдвэр, компаниудад анхаарлаа хандуулаад зогсохгүй олон тооны жижиг нэгжүүдтэй уйгагүй ажиллах хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор татварын байцаагч нарын урамшлыг нэмэгдүүлж ч болох юм. Татвараас зайлсхийгчдэд хүлээлгэх зэм хариуцлагыг чангатгах нь зүйтэй юм. 1997 оны 5 дугаар сараас импортын барааны гаалийн татварыг үндсэнд нь тэглэсэн нь татварын орлогыг үлэмж бууруулсан. Ер нь бид импортоос илүү экспортыг дэмжих нь чухал. Иймд импортын гаалийн татварыг сэргээх асуудлыг судалж, шийдвэрлэхийг Улсын Их Хурал анхааралдаа авахыг хүсч байна. Гэхдээ уг арга хэмжээ нь үндсэний үйлдвэрлэлийг дэмжих, түүнийг гадаадын ижил төстэй барааны өрсөлдөөнөөс хамгаалах ард иргэдийн амьжиргааны төвшинг бууруулахгүй байх зэрэг харилцан эсрэг бөгөөд хоорондоо уялдаатай зорилтуудыг ухаалгаар шийдвэрлэхэд чиглэгдвэл зохино. Тодруулж хэлбэл, дотоодод үйлдвэрлэж орлуулж болох бараанд импортын гаалийн татвар ногдуулж, харин үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж материал түүхий эд сэлбэг хэрэгслийг түүнээс чөлөөлж болох юм. “Эрдэнэт” үйлдвэрээс ирэх жил 160 сая төгрөгний орлого оруулахаар төлөвлөснийг дахин хянаж үзэх хэрэгтэй. Дэлхийн зах зээлийн үнэ буурсан гэдгээр бүхнийг халхавчилж болохгүй. Эрчим хүч, түлш, шатахуун, уур усны үнийг хамаагүй нэмж, тэгснээрээ үйлдвэрүүдийнхээ зардлыг өсгөн дампуурахад хүргэдэг ойлгомжгүй аргаа шийдвэртэй өөрчилбөл таарна. Ер нь цаашид суурь үнийг юм л бол нэмэгдүүлж, улмаар бусад бүх салбар, ард иргэдээ туйлдуулж, өрийн сүлжээг улам ихэсгэдэг буруу дадлыг хязгаарлах хэрэгтэй. Энэ нь суурь салбаруудын үйлдвэрлэлийг ашиггүй болгох гэсэн хэрэг биш харин түүнийг зохистой хэмжээнд байлгах тухай асуудал юм. Монголбанк болон арилжааны банкуудаас төсөвт оруулах татварын орлого туйлын чамлалттай байна. Заримынх нь бүр тэгтэй тэяцүү байхаар төлөвлөгджээ. Тухайлбал, саяхан дахин эмхлэн байгуулагдсан Сэргээн босголтын банк ирэх жил ямар ч ашиг орлогогүй ажиллахаар тооцогджээ. Энэ бүхний учрыг тодруулж, арилжааны банкуудаас төсөвт телөх оролгыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй. Архи, тамхины үйлдвэрлэл болон импорт харьцангуй ашигтай учир энэ чиглэлийн бизнес байнга өргөжиж байгаа нь нууц биш. Архи, тамхины хэрэглээг багасгах бодлогын хүрээнд тэдгээрт ногдуулах онцгой татварын хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг судалж хэрэгжүүлэх талаар Улсын Их Хурал, Засгийн газар анхаарна гэж найдаж байна. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх өөр бусад арга замыг ч эрэлхийлбэл зохино.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw