ИОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 425 эролцуулах зэрэг тодорхой бодлого чиглэлтэй арга хэмжээ авах нь зүйтэй. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэмжих талаар төрөөс 5аримтлах бодлого чиглэлийг тодорхой болгож бодитой хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тэгэхдээ үндэсний үйлдвэрлэлийг сэргээж дэд бүтцийг хөгжүүлэх нь ажилгүйдлийг багасгах үндсэн арга зам мөн гэдэг нь эргэлзээгүй юм. З.Байгаль орчныг хамгаалах талаар Дэлхийн улс орнууд XXI зуунд тогтвортой хөгжлийн асуудлыг эрхэмлэн үзэж түүнд онцгой анхаарлаа хандуулах боллоо. Манай улс ч шинэ зууны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай болов. Одоо уг баримтлалыг амьдралд бодитой, хэрэгжүүлэх ажлаа яаравчилъя. Эл зорилтын үүднээс үндсэн чиглэл, төсвийг батлахдаа байгаль орчныг хамгаалах зайлшгүй хэрэгцээтэй хөрөнгө мөнгийг тусгаж өгч байвал зохино. Манай орны байгаль унаган төрхөө хадгалж үлдсэн давуу талтай гэгддэг хэдий ч байгаль цаг уурын өөрчлөлт хүний үйл ажиллагааны зохисгүй нөлөөллөөс бохирдон доройтох байгалийн зарим баялгийн нөөц багасгах хүн малын төвлөрөл ихтэй газар экологийн тэнцвэр алдагдах хандлага бий боллоо. Байгаль орчноо хамгаалахын тулд юуны өмнө энэ талаар гарсан хууль тогтоомжуудыг олон нийтэд сайтар сурталчилж ягштал биелүүлэх шаардлагатай юм. Энэ ажилд бүх шатны Засаг дарга, төр, захиргааны байгууллага аж ахуйн нэгжүүд нийт иргэд идэвхтэй оролцох ёстой. Манай орны хувьд байгалийн баялаг ашигласны төлбөрийн орлогын 30- аас доошгүй хувийг байгаль хамгаалах ажилд зарцуулах эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Энэ жил байгаль орчны сангийн үйл ажиллагаанд зориулж 1.6 тэрбум төгрөг төлөвлөжээ. Үүний үр дүнд олон улсын холбогдох байгууллага уг санд мөн хэмжээний санхүүжилт хийхээр болсон нь байгаль орчныг хамгаалах найдвартай санхүүгийн эх үүсвэр бий болгоход чухал ач холбогдолтой юм. Амьтан ургамал ой усны нөөцийг хамгаалан арвижуулах уул уурхайн олдворлолтын явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээх орчныг бохирдлыг бууруулах байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх учирсан хохирлыг арилгах цөлжилтийг сааруулах зэрэг нэн тэргүүний арга хэмжээнд хөрөнгийг зарцуулах нь зүйтэй. Байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамжийн тоо эрс өсч, улс орны нийгэм, эдийн засагт жилд 7 тэрбум төгрөгний хохирол учруул^ байгааг харгалзан байгалийн гамшгийн даатгалын тогтолцоог бүрдүүлж нэмэгдэл хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох нь зүйтэй байна. Үүний зэрэгцээ байгаль орчинд халгүй үйлдвэрлэлийг бүх талаар дэмжиж байгалийн нөөцийг хаягдалгүй ашиглах гүйцэд боловсруулах технологи өргөн нэвтрүүлэхийгтөрийн бодлогын хэмжээнд дэмжиж ажиллах нь чухал байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw