424 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАИЕНТ-1 эрүүл мэндийн салбарынхыг 15.6 хувиар өсгөхөөр төлөвлөснийг зүйтэй гэж үзэж байна. Харин боловсрол, эрүүл мэндийн салбарын зардлыг хамгийн үр ашигтай зарцуулж ажиллагчдын нийгмийн асуудлыг тэр хэмжээгээр сайжруулах талаар төсөв захирагчид өндөр хариуцлага, идэвхи санаачилгатай ажиллах шаардпагатай шүү. Шинэжлэх ухааны академийн болон соёл урлагийн салбарын зардлыг энэ оныхоос бууруулж төлөвлөснийг эргэж харах хэрэгтэй. Ялангуяа судалгаа шинжилгээний багаж төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэмсэг, тоног төхөөрөмж зэрэг материаллаг эд зүйлсийг байнга шинэчлэх, эрдэмтдийн солилцоо болон урлаг соёлын хамтын ажиллагааг өргөтгөх нь эдгээр салбарын үйл ажиллагаа хөгжлийн нэг үндсэн нөхцөл гэдгийг бодолцож төсвийн асуудалд хандах нь зүйтэй. 1999 он “Ахмадын жил”. Эдийн засаг, санхүүгийн байдал хүнд байгаа ч ГЭСЭН ирэх жил ахмадуудынхаа ажил амьдралд үлдэцтэй нэмэр тус болохуйц арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх шаардпагатай зориуд анхааруулж хэлье. Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээний тухай хуульд оруулсан нэмэлт заалтуудыг хэрэгжүүлэх нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэх тухай Ерөнхийлөгчийн саналыгхэлэлцэжшийдвэрлэх, ахмад дайчдадмөнгөн тусламж үзүүлэх, орон сууц барих, түүнчлэн амьжиргааны доод түвшинг шинэчлэх үндсэн дээр тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг ахмадуудын амьжиргаанд шууд нөлөөлөх .арга хэмжээнд шаардагдах хөрөнгө мөнгийг тооцож тусгах хэрэгтэй байна. Энэ дашрамд тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэн хагас хуримтлалын аргад шилжих ажлыг хурдавчлах хэрэгтэй байгааг тэмдэглэе. Эдүгээ төсвийн байгууллагын ажиллагчдын цалин хөлсний хэмжээ амьжиргааны бодит өртөг зардлаас ихээхэн хоцорч байгаа нь тодорхой билээ. Хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг амьжиргааны доод түвшингөөс үлэмж нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй тавигдаж байна. Цалин хөлсийг жилд 10 юм уу 20 хувиар хавтгайруулан өсгөх нь төсвийн ачааллыг нэмэхээс биш хувь хүн айл өрхийн амьжиргаанд мэдэгдэхүйц өөрчлөлт гаргахгүй байна. Иймд төсөв захирагчдын эрхийг нэмэгдүүлж батлагдсан төсвөө зохистой зарцуулах замаар ажиллагчдынхаа цалин орлогыг доривтой нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлж өгөх нь илүү үр дүнтэй юм. Ажилгүйдлийг багасгах ядуурлыг бууруулах ажлыг улам эрчимжүүлэхийн хамт түүний үр нөлөөг дээшлүүлэхэд түлхүү анхаарах шаардпагатай байна. Амьжиргааны түвшин доогуур хүмүүс мөнгө хөрөнгө хоол хувцас, түлээ модоор туслахын зэрэгцээ хамгийн гол нь тэдэнд өрхийн жижиг аж ахуй эрхлэх аргыг зааж гарааны шаардагдах нөхцөл бүрдүүлэх талаас нь илүүтэй ажиллах хэрэгтэй байна. “Ногоон хувьсгал” хөтөлбөрийг цаашид улам эрчимтэй хэрэгжүүлэх айл өрхийг малжуулах, сүү цагаан идээ, мал аж ахуйн түүхий эд боловсруулах ажлыг өргөтгөх дэд бүтэц үйлдвэрлэлийг томоохон төсөлд дотоодын ажиллах хүчийг түлхүү
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw