Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 423 Эдийн засгийн тогтвортой хөгжүүлж, түүний өсөлтийг хангах гол нөхцөл бол хөрөнгө оруулалт мөн. Гэтэл манай улсад дотоодын хуримтлал хангалтгүй байгаа. Хөрөнгө мөнгөний үлэмжхэсэг нь худалдаа, үйлчцлгээний салбарт зарагдаж, үйлдвэрлэлд төдийлөн зориулагдахгүй байна. Хөрөнгө оруулалтын өөр нэг эх сурвалж болох гадаадын зээл, тусламж нэмэгдэж байгаа нь сайн боловч түүнийг үр ашигтай ашиглаж чадахгүй бол өрийн дарамтад орох хожмын уршигтай. Гадаадын зээл тусламжийг аль болох ухаалаг хэмжээгээр, хамгийн зайлшгүй зориулалтаар авах нь зөв бөгөөд улс орны ирээдүйн эрх ашиг ч үүнийг шаардана. Гадаад зээл урт хугацаатай, хүү багатай гэсэн валютын ханшийн хэлбэлзлийн нөлөөгөөр их өндөр өртөгтэй зээл болон хувирч байгаагийн хор холбогдлыг түрүүчээсээ амсаж эхэлснийг анзаарахгүй байж болохгүй. Манай улс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг аль болохоор татаж, нэмэгдүүлэхийг чухалчлах нь зүйтэй юм. Энэ нь дотоодын нөөц бололцоогоо бүрэн дайчлахын зэрэгцээх хөгжлийн нэг гол арга. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахын тулд түүний улс төр, эдийн засаг, нийгэм, хууль эрх зүйн орчинг улам таатай болгож, тогтвортой, ойлгомжтой байлгах хэрэгтэй. Энэ ч зарчмын үүднээс би алтны экспортод гаалийн татвар ногдуулах тухай хуульд хориг тавьсан бөгөөд түүнийг Улсын Их Хурал хүлээн авсан билээ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор 60 тоннын нөөцтэй алтны нэг үндсэн ордыг нээж илрүүлэхэд 150 сая орчим ам.долларын хөрөнгө шаардагддаг гэнэ. Эрсдэл ихтэй, ийм том зардалтай ажлыг манай дотоодын компаниуд хийх боломж одоохондоо хязгаарлагдмал гэдэг нь ойлгомжтой. Үүнд гагцхүү гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглах хэрэгтэй. Алтны экспортын гаалийн татвараас 5 тэрбум төгрөг буюу 5,7 орчим ам.долларыг өнөөдөр олж авахын төлөө маргааш орж ирэх гэж буй олон зуун сая ам.долларын хөрөнгө оруулалтыг түлхэж болохгүй. Бид эдийн засгийн ийм харалган бодлогоос зайлсхийж чадвал ирээдүйн хөгжлийг хурдасгах зам мөрөө зөв гаргана. Цаашид манай улсын дэд бүтцэд, ялангуяа жил бүр хүндрэлтэй учирдаг түлш, эрчим хүчний салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхтэй татаж, төрийн хяналтын доор бүтцийн өөрчлөлт, хувьчлалыг бодлого чиглэлтэй, ул суурьтай явуулах хэрэгтэй гэж үзэж байна. Дээр хэлсэн эдийн засгийн бодлогын асуудлуудыг хэлэлцэж, ирэх жилийн үндсэн чиглэлд аль болох тодорхой тусган хэрэгжүүлэх талаар шаардлагатай арга хэмжээг цаг алдахгүй авахыг Улсын Их Хурлаа хүсч байна. 2. Нийгмийн бодлогын хойшлуулашгүй зарим зорилтын тухай: Эдүгээ эдийн засаг, санхүүгийн байдал хүнд хэцүү байгаа ч гэсэн нийгмийн гол зорилтуудыг шийдвэрлэхийн тулд бүхий л нөөц, бололцоогоо дайчлахаас өөр аргагүй. Нийгмийн асуудал хуримтлагдах тусмаа эдийн засгийн шинэчлэлд чөдөр тушаа болдог учир би үүнийг зориуд хэлж байгаа юм. 1999 оны төсвийн төсөлд боловсролын салбарын зардлыг энэ оныхоос 9.4, үүний дотор оюутны сургалтын төрийн сангийн хөрөнгийг 9 хувиар,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw