Монгол улсын парламент - боть 1

422 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 1999 онд газар тариаланг дэмших талаар төр, засгаас тусгай бодлого хэрэгжүүлэх шаардлагатай боллоо. Улсын үрийн нөөцийг бүрдүүлж, үр хэрэгцээтэй аж ахуйн нэгжүүдэд өгч туслах, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө болон дотоодын үүсвэрээр газар тариалангийн техник шинэчлэх, сан байгуулж, эх орны үр тариа, төмс хүнсний ногооны үйлдвэрлэлийн дийлэнхийг гүйцэтгэдэг аж ахуйнуудад урт хугацааны зээлээр олгох эдэлбэр газрыг олон жилийн түрээсээр эзэмшүүлэх зэргээр газар тариалангаа аврах сэргээх арга хэмжээг даруй хэрэгжүүлэх хэрэгтэй. Манай улс хүн амынхаа гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах бодлогыг тууштай баримтлах ёстой. 1998 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөрийн үр дүн гарч, төмс, хүнсний ногоо урьд оныхоос 25-100 хувиар нэмэгдлээ. Энэ бол бүх талаар дэмжүүштэй бодитой ажил мөн. Цаашид энэ болон ийм төрлийн ажил, арга хэмжээг өргөжүүлэх нь зүйтэй юм. Боловсруулах аж үйлдвэр, түүний дотор мал аж ахуйн түүхий эд боловсруулах салбарын үйлдвэрлэлийг сэргээх зорилтыг ирэх жилээс бодитой биелүүлж эхлэх, үүний тулд үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээнүүдийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд холбогдох яам газар, аж ахуйн нэгжүүд анхаарах шаардлагатай байна. Мал аж ахуйг байгаль, цаг уурын болзошгүй эрсдэлээс хаигаалах бодлого, арга хэмжээг Засгийн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн Засаг дарга нар боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай. Хөдөөд бөөний худалдааны сүлжээ байгуулах талаар гарч буй санал, санаачлагуудыг орон нутгийн удирдлага дэмжиж ажиллавал зохинэ. Улс орны бүсчилсэн хөгжлийн эрх зүйн үндсийг бүрдүүлж, түүнийг бодит ажил хэрэг болгох зорилт биелэлээ олохгүй сунжирсаар байна. Үүнийг уршгаар манай улсын алс хязгаар аймаг, сумдын эдийн засаг, нийгмийч байдал улам доройтсоор байгаагТа бүхэн мэднэ. Тодорхой аймаг дээр жишэз болгон хэлье. Увс аймагт цахилгаан эрчим хүчний үнэ төвийн бүсийн дундхаас 1,7- 3,9 дахин, дулааны эрчим хүч 2,2-2,5 дахин, нийслэлд хүрэх унааны зардал 5,6 дахин, цэвэр усны үнэ 1,6-2,1 дахин, А-76 бензиний үнэ 13 хувиар тус тус илүү байна. Үүний зэрэгцээ зах зээлээс хол учир түүхий эд хямд, бараа таваарын үнэ өндөр зэргээс ард иргэдийн амьдралын өртөг, албан байгууллагын зардал өсдөг нь тодорхой юм. Энэ том зөрүүг арилгаж, жилийн жилд улам нэмэгдсээр байгаа нүүдлийг хязгаарлах нэг гол арга зам бол бүсчилсэн хөгжил мөн гэдэгт эргэлзэхгүй байна. Тухайлбал, уг хөгжлийн аргыг зөв зохион байгуулж, хөрөнгө хүчээ төвлөрүүлж чадвал Увс аймагт үр тарианы үйлдвэрлэлийг хөгжүүлж, баруун бүсийн аймгуудыг хангах бололцоо бий юм. 1999 оноос бүсчилсэн хөгжлийн зорилтыг бодитой хэрэгжүүлх, түүнд үндсэн чиглэл болон төсвийн бодлогыг чиглүүлэхийг эрхэм ГИШҮҮД)ЭС хүсч байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw