МОНГОЛ УАСЫН ПАРЛАМЕНТ-1 421 учирууллаа. Улсын хэмжээгээр тооцоолж байснаас бага, гуравны нэгээс бага ургац авав. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1995 оны зэрэгцүүлэх үнээр өнгөрсөн оныхоос 8,7 хувь үүний дотор боловсруулах салбарынх 8,7 хувь өсөх төлөвтэй хэдий ч дотоодын нийт бүтээгдэхүүнд боловсруулах үйлдвэрийн эзлэх хувь олигтой өсөхгүй байна. Түлш эрчим хүчний салбар дахь өрийн сүлжээ улам лавширч өвлийн бэлтгэл ажил дутуу хийгдлээ. Улсын төвлөрсөн төсвийн орлого 44,1 тэрбум төгрөгөөр буюу 16,5 хувиар тасарч урсгал төсөв 28,5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарах төлөвтэй. Гадаад худалдааны алдагдал 40 гаруй сая ам.доллар болохоор байна. Азийн болон ойр харилцаатай орнуудын санхүүгийн хямралын хаялага манай экспортын гол бүтээгдэхүүн болон алт, ноолуурын дэлхийн зах зээлийн үнэ унасан зэрэг нь эдийн засгийн хөгжилд муугаар нөлөөлөх болов. Ирэх жилд ч эдийн засгийн дотоод нөхцөл гадаад орчин төвөгтэй байж болзошгүй нь. Иймд улс орны өнөөгийн болон ойрын ирээдүйн байдлыг бодитой дүгнэх эдийн засаг, нийгэм, соёлын байгуулалтын удирдах үүргээ биелүүлэх талаарх гүйцэтгэх засаглалын үйл зохих үнэлэлт өгөх, цаашдын зорилтыг оновчтой тодорхойлох шаардлагатай байна. Ирэх жилийн үндсэн чиглэл төсөв мөнгөний бодлогыг хэлэлцэхэд урьд урьдынхаас зарчмын өөр байр сууринаас хандаж эдийн засаг нийгмийн хүнд байдлаас яаж хохирол багатай гарах вэ, ард иргэдийнхээ аж амьдралыг яавал дордуулахгүй байх вэ гэдэгт Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн илүүтэй анхаараасай гэж хүсэж буйгаа юуны түрүүнд хэлье. Хэлэлцэж буй асуудал олон талтай өргөн хүрээтэй тул бүх чиглэлээр санал байр сууриа илэрхийлэх бололцоогүй юм. Эдгээрийн дотроос бодлогын шинжтэй доорх зургаан зүйлд түшиглэн санаа боддоо хэлэхээр бэлтгэлээ. 1. Эдийн засгийн бодлогын зангилаа зарим асуудлын тухайд: Сүүлийн жилүүдэд манай улс макро эдийн засгийн тогтворжилтыг хангахад эн тэргүүнд анхаарч ирлээ. Ингэсний үр дүн ч гарч эхэлсэн. Инфляцийн түвшин жил дараалан буурсан, энэ онд 12 хувь болох төлөвтэй. Гэвч үндэсний үйлдвэрлэл уналтаас гарч чадаагүй байна. Хэрэв макро эдийн засгийн тогтворжилтыг бодит эдийн засгийн өсөлтөөр хангахгүй бол тогтворжилт туйлын хэврэг, нэг л өдөр алдагдаж мэдэх зүйл гэдгийг бид хаа хаанаа анхаарах хэрэгтэй. Үүнийг бусад орны байдлаас ч бэлхнээ харж болно. Иймд манай улс үндэснийхээ үйлдэрлэлийг сэргээх асуудлыг бүхнээс онцлон бодлогын хүрээнд хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Энэ жил Засгийн газраас “Газар тариаланг сэргээх, хөгжүүлэх хөтөлбөр”, “Аж үйлдвэрийг сэргээх талаар төрөөс баримтлах бодлого”, “Экспортын үйлдвэрийг дэмжих хөтөлбөр” зэрэг чухал баримт бичгүүдийг батлан гаргалаа. Одоо гагцхүү эдгээр хөтөлбөрийн зорилт, арга хэмжээнүүдийг дараа дараачийн жилүүдийн үндсэн чиглэл, төсөвт тусган хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw