420 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 7. Боловсрол олж чадахгүй байгаа залуусаа яах гэж байна вэ? Эцсийн эцэст энэ бүхнийг шийдэх хууль зүй, эдийн засгийн нэгдсэн бодлого чинь хаана байна вэ? Нийгмийг удирдах улс төр, эдийн засгийн төлөвлөгдсөн бодлогогүй Улсын Их Хурал цаашид ажиллах тийм ёс зүйн эрх байгаа юм уу? Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, төрийн тушээд, Засгийн газрын гигиууний уурэг гуйцэтгэгч дарга нараа! Хүн төрөлхтөн XXI зууны босгоор ороход 810-аадхан хоног үлдлээ. Дэлхийн улс гүрнүүд өнгөрч байгаа XX зуунд ямар дүр төрхтэй орж ирэв, гурав дахь мянган жилтэй хөгжил дэвшлийн ямар түвшинд золгох гэж байна вэ гэдгээ үнэлэн цэгнэж, зуун зууныг дамжин тээсэн ачаагаа энэ зууныхаа үнэт зүйлсээр сэлбэж, муу муухайгаа улирагч он жилүүдтэй хамт орхихыг чармайж байна. Ертөнцийн хүн бүрийн хүслэн ийм билээ. Харин бидний монголчууд төр шиг төртэй, улс шиг улс шинэ мянганы хаалгыг өөрийн гараар итгэл дүүрэн татан орох уу, эсвэл тусгаар тогтнол, төр улсаа бусниулчихаад, эзэнгүй монголын хүн сүрэг болоод бусадтай холилдон харийнхнаар туулган шавхуурдуулж орох уу гэдэгтээ тулаад байна. Иймд нам, эвсэл, хэсэг бүлэг хувь хүний ашиг сонирхлын зөрчил зөрөлдөөнөө хойш тавьж, үндэстний оюун санааны нэгдмэл байдлыг дээдлэн, Засгийн бүх эрхийг мэдэгч ард түмнийхээ санаа бодлыг удирдлага болгон асар богино хугацаанд төрөө төвхнүүлэхийг Та бүхэнд уриалж байна. “Нуур амгалан бол нугае амгалан” гэсэн ардын мэргэн үг бий. Төр төвширвөл түмний сэтгэл тайвширч, аж амьдрал нь дээшилнэ. Монголын ард түмнийг төрийн минь улаан сахиус өршөөх болтугай. Анхаарал тавьсанд баярлалаа. 30 Чуулганы хуралдаан дээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бодлого, байгаль орчныг хамгаалах, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төрөөс мөнгөний бодлогоор баримтлах чиглэлийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн үг 1998.11.13 Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Хатагтай, ноёд оо! Эдийн засаг нийгмийг 1999 онд хөгжүүлэх үндсэн чиглэл 2000-2001 оны төсөөлөл 1999 оны төвлөрсөн төсвийн төсөл төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах чиглэлтэй танилцлаа. 1998 оны урьдчилсан дүнгээс үзэхэд манай улсын эдийн засаг нийгмийн байдал хүнд байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт төлөвлөсөн хэмжээнд хүрч чадахгүй нь. Сүүлийн жилүүдэд байгаагүй байгаль, цаг уурын хүндрэл тохиолдож газар тариалангийн үйлдвэрлэлд үлэмж хохирол
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw