Монгол улсын парламент - боть 1

________________________ 419 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I үндэсний эрх ашигт нийцэхгүй хууль гаргавал, түүнийг нь Ерөнхийлөгч цуцлах бүрэн эрхийг Үндсэн хуулиар олгож, харин Ерөнхийлөгч болон парламент, Засгийн газрын үйлдэл нь Үндсэн хууль зөрчиж буй эсэхийг бүрэн хянаж, цуцлах эрх нь Үндсэн хуулийн цэцэд үлдэх ёстой. Парламентын засаглал Монголд тохирохгүй гэдгийг бид 1990 оноос хойш 8 жилийн турш биеэрээ мэдэрлээ. Үүнийг аль эрт 1991-1992 онд шинэ Үндсэн хууль хэлэлцэж байгаа үед миний бие сануулж байсан боловч тэр цагт хүлээж аваагүй билээ. Гэтэл одоо бидний зөв байсан гэдэг нь амьдралаар батлагдаж байна. Ард түмэн туйлдаа хүртэл ядарч, эмх замбараагүй байдал газар авсаар байгааг бид ажиглаж, төр засагт сануулсаар ирсэн. Ардын хүүхдүүд, эгэл борчууд удаан тэсэх аргагүй болж буйг одоо ч дахин сануулахад илүүдэхгүй буй заа. Ямар ч гэсэн МУНН нийгмийн доод, дунд давхаргын эрх ашгийг туштай хамгаалж байна. Үндэстний оюун санааны задрал, нийгмийн хямрал нь үндэстний их удирдагч байхгүй байгааг бид биеэрээ 8 жил мэдэрлээ. Үндэстнийхээ төлөө золиосонд гарч чадах эрэлхэг удирдагч үгүйлэгдэж байна. Ард түмэн, үндэстний удирдагчтай болж эмх замбараагүй хэсэг луйварчдын дэгдээж буй зохиомол хямралыг хүчээр зогсоохгүйгээр хөгжил дэвшилд хүрэхгүй болох нь тодорхой болжээ. Ангир ангираа дагадаг, ардын хүүхдүүд хүүхдээ дагадаг улс орныхоо хувь заяаны төлөө монгол хүн бүр санаа тавихгүй бол энэ орныг чинь гадаадынханд худалдаж чадах луйварчид энэ төр засагт олон бий гэдгийг бүү мартаарай. Ард бид нэгдэж 32317 луйварчны асуудлыг шийдэж, засгийн эрхээ авахгүйгээр, монголын одоогийн төр засаг ариун шударга үйл ажиллагаа явуулж чадахгүй гэдэг нь тодорхой болоод байна. Эр зоригт монгол ах дүү нар аа! Эх орон чинь Та бүхнийг дуудах цаг магадгүй ойртож байж болох юм. Тэр цагт элэг нэгт ах дүү Та бүхэн маань шударга ёсны төлөө, тусгаар тогтнолынхоо төлөө луйварчдын эсрэг их тэмцэлд бидэнтэй нэгдэнэ гэдэгт МУНН-ын төлөөлөл, 281-ийн холбооны удирдагчийн хувьд би итгэж байна. Луйварчдыг хамгаалж байгаа үйлдэл бүхний цаана гэмт хэрэг бий гэдгийг мартаж болохгүйг мэргэн ухаант ард олон минь тунгаан соёрхоно биз дээ. Ингээд МУНН-ын төлөөллийн өмнөөс Улсын Их Хуралд хандан ядарч зүдэрсэн ард түмнийхээ өмнөөс доорхи 7 асуултыг тавьж байна. 1. Монгол Улсад шударга ёс хэзээ тогтох юм бэ? 2. Монголын ард түмний өмч хөрөнгийг идэж хөрөнгөжсөн эрх мэдэл бүхий 32317 хүнтэй луйварчдын системээ яах юм бэ? 3. Хууль огт үйлчилдэггүй луйварчингуудаа яах юм бэ? 4. Гэмт хэрэгтнүүд хожоод, ард түмэн хохироод улс төр, эдийн засгийн том гэмт хэргүүдийг дарж нуугаад, шийдэхгүй орхиод байх юм уу? Энэ Монгол Улсад хэнд нь хууль үйлчилдэг, хэнд нь хууль үйлчилдэггүй юм бэ? 5. Өмч хөрөнгөө дээрэмдүүлсэн, удахгүй газар нутгаа гадныханд алдаж болзошгүй харийн шашинд өдөр бүр идэгдэж, ядуурч доромжлуулсан ард түмнээ яах гэж байна вэ? 6. Эмнэлгийн тусламж авч чадахгүй үхэж буй ард иргэдээ яах гэж байна вэ?

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw