Монгол улсын парламент - боть 1

418 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Огцорсон Засгийн газрын үүрэг гүйцэтгэх хугацаа нь 30 хоноод дууссан бөгөөд одоо бол тэд үүрэг гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэгчид болоод байна. Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хийгээд үүрэг гүйцэтгэх хугацаанд баруун аймгууд болон, Архангай, Дундговь, Сүхбаатар зэрэг аймгуудад урд үзэгдээгүй хүчтэй хар салхи, шуурга, бороо сэлт орж олон арван мянган мал үхэж үрэгдэх, хил давах, олон зуун өрх гэр амьжиргаагүй болох, элдэв өвчин зовлон элбэгших, тэр ч байтугай Хөвсгөлд онгоц сөнөж, эрдэнэт хүмүүсийн алтан амь сүйрэх, банкуудыг нийлүүлж ард түмний олон миллиард төгрөгөөр тоглох, мөн газар хөдлөх зэрэг онц ноцтой байгалийн болон улс төрийн гамшиг тохиолдсон нь ихээхэн муу ёр гэж би үзэж байна. Буруу номтонгууд төр, засагт олноороо гарч ирэх аваас, цаг цөвүүн болж өвлийн мэдэл хавартаа шилжиж, өвгөний мэдэл эмгэндээ шилжихийн үлгэр гэгч энэ буй. Монголын одоогийн байдлыг авч үзвэл төр нь засгаа бус, засаг нь төрийнхөө дээр гарсан мэт хачин сэтгэгдэл төрүүлнэ. Иймд Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлж, ард түмнээсээ сонгогдож төрийн эрх барих дээд байгууллага болсны хувьд Засгийн газрын хувь заяаг нэн яаралтай шийдэхийг МУНН Та бүхэнд уриалж байна. Хэрвээ үүнийг эс шийдвээс удтал хүлээцтэй хандсан МУНН тэмцлийн хурц хэлбэрийг хуулийн хүрээнд сонгон авч монголын ард түмний зовлон жаргалын дуу хоолой болох төдийгүй өмгөөлж хамгаалах хүчирхэг цайз нь болно шүү гэдгийг анхааруулья. Эрхэм хүндэт ноёд оо! Хэдхэн жилийн дотор улс орон маань сүйрч, бутээсэн бүхнээ нурааж, ард олон, ахмад үе, тэр улсыг минь хэсэг бүлэг луйварчид гутаан доромжилж эдийн засаг маань уналтанд орж, гэмт хэрэг. хүчирхийлэл, архидалт, хулгай дээрэм ихээхэн гаарч байгаагийн гол шалтгаан бол үндэстний маань оюун санааны нэгдмэл байдал алдагдаж, улмаар хориод нам, хэдэн зуун эвсэл холбоонд нэгдсэн хүмүүс бие биеийг дайсан мэт хялайн, эртний олон жижиг ханлигууд хоорондоо дайтаж буй мэт болсон нь найман жилийн турш төрийн хүчийг сулруулж, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд хохирол учруулж байна. Сайн улс төрч, сайн эдийн засагч, сайн хуульч, сайн эмч, багш, инженер улс төрд олон байгаа ч сүүлийн найман жилд бид үндэстний удирдагч, үндэстний оюун санааны манлайлагчийг тодруулж чадсангүй. Улс орон сүйрч буйн шалтгаан энэ юм. Улс оронд нэг толгой хэрэгтэй байна. Зуун ямаанд жаран ухна гэдэг шиг хоёр сая гаруйхан хүнтэй Монгол Улсад Улсын Их Хурлын 76 гишүүн дэндүү их нүсэрдэж байна. Иймд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, нэг аймгаас нэг л Улсын Их Хурлын гишүүн, нийслэлээс Улсын Их Хурлын гишүүн 4-ыг сонгож, 25-хан гишүүнтэй цомхон парламент бий болговол асар их хөрөнгө хэмнэгдэх бөгөөд тэр мөнгийг тэтгэврийнхэн, эмч, багш нарын цалинг нэмэхэд зарцуулбал зохино. Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болбол, Ерөнхийлөгч маань Засгийн газраа тэргүүлж, түүний Тамгын газрын зардал нь цэрэг цагдаа, төсвийнхний цалинг бага ч болов нэмэхэд нөөц болно. Хэрвээ парламент

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw