МОНГОЛ УЛСЫН ПАРЛЛМЕНТ-1 417 Эндхуран цугласан нөхөдөө! Монголын ард түмний хүсэн хүлээж байсан улс төрийн гурав дахь хүч аажмаар бүрэлдэн тогтож байгааг МУНН-МҮАС намтай нэгдэх гэж байгаагаар тод томруун харж болно. Улс төр, эдийн засгийн гэмт хэргүүд, бодлогын шинжтэй луйварчдыг Ардын хүүхдүүд засгийн эрхийн төлөө бүлэглэл хазаарлан зогсоох үе ойртсоор байгааг Та бүхэнд мэдэгдье. Энэ улс бол эзэнгүй улс биш ээ! Эзэн нь ард түмэн учраас тэд л бүгдийг л хүссэнээрээ шийдэх ёстой. Төр нь ард түмнээ хянадаггүй, ард түмэн нь төрөө хянадаг. Засгийн эрхийг барьж буй Ардчилсан Холбоо эвсэл нь хэсэг бүлэг хувь хүний ашиг сонирхлын зөрчил зөрөлдөөнийг хойш тавьж, асар богино хугацаанд Засгийн газраа байгуулж чадахгүй юм бол МУНН маань эцсийн эцэст ард түмэн засгийн эрхээ авч ардын хүүхдүүд төрийн жолоог шилжүүлэх ариун тэмцэлд орох болно шүү гэдгийг мэдэгдэж байна. Ардчиллын жинхэнэ мөн чанарыг таньж чадаагүй хийрхэлд автаж зайлшгүй хийгдэх ёстой өөрчлөлт шинэчлэлд хамгийн тохиромжгүй хувилбарыг хуулбарлан монголын нийгэмд хүчээр тулган хүлээлгэж, их хэмжээний хохиролд хүргэсэн МҮАН, МСДН-ын удирдагчид өнөөгийн төр, засгийн дээдсүүд, төрийн түшээ олонхийн Засгийн газрын гишүүд л энэ бүхний бурууг хуулийн өмнө хариуцах учиртай. Шинэ тогтолцооны үед дангаараа эрх барих хугацаандаа өөрийн асар их боломж чадавхаа дайчлан шинэчлэлтийн гажуудлыг засаж залруулах боломжоо бүрэн ашиглаж чадаагүй, зарим нэг талаар хямралыг улам дэврээж лавшруулах нөхцөл бүрдүүлж өгсөн МАХН ч тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой. Ер нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох гишүүдийг Үндсэн хуулийн цэц бүрэн эрхийнхээ дагуу өөрийн санаачилгаар авч хэлэлцэн дүгнэлт гаргах нь зүйтэй. Улсын Их Хурлын цөөнхийн 26 гишүүний өргөн барьсан Улсын Их Хуралд итгэх эсэх талаар ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг МУНН- ын төлөөлөл дэмжиж байна. Энэ санал асуулгын үеэр олон түмний ихэд буруушааж байгаа хээл хахууль, албан тушаалын гэмт хэргүүд өмч хувьчлалын булхайн талаар төрийн төв, орон нутгийн байгууллагуудад ирсэн иргэдийн мэдээлэл, өргөдөл гомдлыг эцэслэн шийдвэрлэх, хууль эрх зүйн ажиллагааг Улсын Их Хурлын шийдвэрээр зохин байгуулахыг санал болгож байна. Үүнийг үр дүнтэй хийж чадвал манай нийгэмд бугшиж, улс орныг идэж байгаа аюул хөнөөлийг бага ч болов зайлуулахад тус нэмэр болох юм. Шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах ажил сунжирч хуулийн хугацаа зөрчигдөн гүйцэтгэх засаглал удаан хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн гарт байгаа нь туйлын утга учиргүй хэрэг гэдгийг бид өмнө нь анхааруулж байсан. “Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй” гэж ардын мэргэн үг бий. Огцорсон Засгийн газарт Монгол яах нь хамаагүй гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харууллаа. Үүрэг гүйцэтгэгчид цаг хожих, төрөөр тоглож, ард түмнийг басамжилж байна. Тэд 1999 оны төсвийг урьдчилан сүйтгэж, дараагийн Засгийн газрыг мухардалд оруулах, улмаар өөрсдөө их юм хийж буй дүр эсгэн жүжиглэх зэргээр олон түмнийг хууран мэхэлж, үүрэг гүйцэтгэгчийн хэлбэрээр 1999 оныг дуусгах санаатай байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw