Монгол улсын парламент - боть 1

416 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I эрхэм дарга нарт анхааруулах нь Улсын Их Хурлын гишүүн, МУНН-ын дарга миний үүрэг мөн. Үндэстний дээд хууль гэж буй Үндсэн хуулийг Улсын Их Хурал, Засгийн газар удаа дараа ичгүүр сонжуургүй зөрчиж, ард түмний хөрөнгийг луйвардсан бүлэг хүмүүст хууль огт үйлчлэхгүй болж улмаар эрх мэдлээ хортойгоор ашиглаж, үндэсний аюулгүй байдалд илт хохирол үзүүлэх явдал гарч ирлээ. Өнөөгийн төр гэмт хэргийн бүлэгтэй олон сувгаар холбогдож өөрийн төрүүлсэн хийгээд гаднаас залж ирсэн мафийн торонд улам бүр хүлэгдэж томоохон луйварчдад алив лиценз, гэрчилгээ зөвшөөрлийг авилгалаар тарааж, албан мэдээллийг худалдаж, төсвийн хөрөнгийг завших, зөвхөн өөрсдөд ашигтай хууль гаргах, гэрээ хэлцэл хийх, хамаатан саднаараа баяжиж хөрөнгөжих зэргээр ард түмэнд ил тод хэт даварч, жирийн иргэдийг дарлах болсны хариуг бид өгөх цаг ирнэ шүү гэдгийг хэлье. Засгийн эрхийг ээлжлэн барьж байгаа Ардчилсан Холбоо эвсэл, МАХН- ын удирдлага өнгөрөгч он жилүүдийн төрийн бодлогын алдааг засаж, үндэсний уламжлалд тохирсон тодорхой эдийн засаг, хууль зүйн стратеги хийхийн оронд томоохон луйварчдын нөлөөнд орж, ард олноосоо хөндийрөх, луйварчдын өдүүлсэн том гэмт хэргүүдийн нуун дарагдуулах, шударгаар шийдэхгүй байх, хоосон худлаа амлах, сонгочдыг төөрөгдүүлэх зэргээр ялзарч улмаар төрийн машин зогсох хүртэл хямралыг үүсгэх боллоо. Сүүлийн үед эрх баригч бүлгүүдийн улс төрийн тогтвортой байдлыг бий болгохоос санаатай зайлсхийж, эдийн засгийн тасралтгүй өсөлт бүхий зах зээлийг үүсгэх төрийн бодлогыг хаяж, харин энэ бүхний оронд луйварчдын завшсан эд хөрөнгийг хамгаалах, тэднийг хуулиар өлгийдөн хаацайлах арга хэлбэрүүдийг боловсронгуй болгож байгаагийн тод жишээ бол манай улсад хоёр улс төрийн намтай байх ёстой гэсэн арга юм. Улс төрийн ноёр намтай болсноор луйварчдад ард түмний шударга шийтгэлээс хэзээ ч зайлж чадахгүй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, МУНН-ын даргын хувьд би Та бүхэнд хариуцлагтайгаар мэдэгдэж байна. Өнгөрөгч 8 жилд Засгийн эрхийг ээлжлэн барьсан улс төрийн хоёр хүчний эерэг, сөрөг талыг монголын ард түмэн сайн мэдэж байгаа. Эцэстээ Ардчилал хэмээх луйварчдын тоглоомоос цөөн хэдэн хүн хагартлаа баяжиж, ард олон ядуурч хоцорлоо. Төрийн тогтолцоо, засаглал хуваарилах Та бүхний шинэ бодлого гэгч нь анхнаасаа буруу байсан. Төрийн албан тушаалтнууд улс нийгмээ удирдан хөтлөх мэдлэг чадвар хомс, ёс суртахуун нь унаснаас төрийн эрхэмсэг байдал гутаж, хүч чадал нь суларч, одоо байгаа эсэх нь үл мэдэгдэм харамсалтай байдалд ороод байна. Төрийн эрх баригч байгууллага ийнхүү мөхөсдсөнөөс түүний эрхийг хэн дуртай нь шүүрэн авч эзэмшихийг санаархах байдал ч илт ажиглагдах болов. Энэ бүхний нөлөөгөөр монголын ард түмний язгуур эрх ашиг хэрхэн хөсөр хаягдаж доромжлуулж байгаа талаар Улсын Их Хурлын 1997 оны намрын, 1998 оны хаврын чуулганы нээлтийн индэр дээрээс МУНН-ын нэрийн өмнөөс сануулж шаардаж байснаа одоо ч хүчин төгөлдөр шүү гэдгийг давтан хэлье.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw