МОНГОЛ УАСЫН ПАРААМЕНТ-I 415 Иймээс өнөөгийн Улсын Их Хурал, Монгол Улс, монголын ард түмний хувь заяатай холбоотой түүхэн шийдвэр гаргах цаг мөчид тулж ирээд байна. Энд сонгогчдыг төрийг удирдах үйл хэрэгт шууд оролцуулах, өөрөөр хэлбэл, өнөөгийн хямралыг гэтлэх асуудлыг ард түмнээр өөрөөр нь шийдвэрлүүлэхийн тулд тэдэнд Улсын Их Хурлыг тараах эсэх асуудлаар санал асуулгад өролцох боломж олгох шаардпага Улсын Их Хуралд тулгарч байна. Энэ үүргээ өнөөгийн Улсын Их Хурал, энэ намрын чуулган Намсарлаж, улс тбр, эдийн засаг, нийгмийн хямралыг гэтлэхэд чиглэсэн түүхэн шийдвэр гаргах ёстой гэж Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэг үзэж Байна. ‘ I ' Лнхаарал тУвьсанд баярлалаа. 29 1 Чуулганы нээлт дээр Улсын Их Хурлын гишүүн, МУНН ын дарга О.Дашбалбарын хэлсэн үг 1998.10.01 Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Хүндэт нөхөд, зочид төлөөлөгчид өө! Улсын Их Хурал болон үүрэг гүйцэтгэгч Засгийн газрын улс төр, эдийн засгийн бодлого дампуурч, үндэстний хууль зүй, эдийн засгийн эрх ашиг, ард түмэн д ашигтай байдлаар илэрхийлэгдэхгүй болсон туйлын эгзэгтэй цаг үед намрын чуулган нээгдэж байна. Энд хуран цугласан албан тушаалтнууд монголын төрийн эрх мэдлийг эзэмшигч бүрэлдэхүүн мөн, ард түмэн, эрхэм сонгогчид маань өнөөгийн төр хямарч нийгмийг удирдаж чадахгүй, Улсын Их Хурал мөн үүргээ гүйцэтгэх Засгийн газартай боллоо гэдгээ бодитой баримттай үйл явдлаар ойлгосон. Ийм учраас эрх баригчид ямар арга заль, ямар луйвар хийж буйг нэгэнт олон түмэн маань мэдэх болсон ч гэсэн монголын ард түмэн маань гайхамшигтай хүлээцтэйдээ Та бүхний хариуцлагагүй үйл ажиллагааг тэсэн тэвчсээр ирсэн. Гэвч юм бүхэнд хэмжээ хязгаар байдаг. Монгол Улсын төр засгийн дээд эрхийг барьж, ард түмнийг дорд үзэн доромжилж, ялгаварлан гадуурхаж байгаа луйварчдыг хамгаалан дэмжиж байгаа эрх мэдэлтэн Та бүгд улс төрийн гарцаагүй мухардалд орсон хийгээд, улс төр, эдийн засгийн бүлэглэлийн хувьд сүйрч дампуурснаа шударгаар хүлээж, ард түмнээсээ албан ёсоор уучлал гуйн, илүү ухаалаг чадвартай, итгэл даах шударга ард түмний хүүхдүүдэд төрийн жолоог шилжүүлэх явдлыг хүлээн зөвшөөрөх цаг болжээ гэдгийг ойлгож буй гэдэгт Та бүхэнд итгэж байна. Өнөөгийн Улсын Их Хурал, Засгийн газрын гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаанд шударга дүгнэлт хийхгүйгээр цааш явах ямар ч эрх алга. Сүүлийн 8 жилд монголын ард түмнийг доромжилсон, ядууруулсан, өмч хөрөнгийг нь булаан авсан луйварчдын бодлого ул амжлагдан залгамжлагдах шинжтэй явж ирснийг ард түмэн хойшид тэвчин суух аргагүй болж байгааг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw