Монгол улсын парламент - боть 1

414 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 эсэхийг Улсын Их Хурал шалгаж зохих дүгнэлт гаргах ёстой гэж бид үзэж байна. Төрийн хямрал удаан үргэлжилбэл монголын ард түмэн Үндсэн хуулиараа баталгаажуулан нэгэнт сонгосон жинхэнэ ардчилал, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх зарчмаас ухрах, эдийн засаг, нийгмийн хямрал цаашид гүнзгийрэх, Монгол Улсын хөгжлийн асуудал зогсонги байдалд орох, улмаар манай үндэсний аюулгүй байдап, улс орны эрх ашигт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм. Монгол Улсын үндэсний үйлдвэрлэл уналтанд орж, төрийн гадаад валюттай харьцах ханш унаж, гадаад худалдааны тэнцлийн алдагдал энэ оны эхний 8 сарын байдлаар 100 гаруй сая ам.долларт хүрч, гадаад дотоод өрийн данс өдөр ирэх тутам өсөн нэмэгдсээр байна. Улсын төсвийн алдагдал энэ оны эхний 8 сарын байдлаар 36 тэрбум төгрөгт хүрч 1993 оноос хойш ашигтай байсан урсгал төсөв 12,7 тэрбум төгрөгийн алдагдалтай болжээ. Хүн амын дийлэнхийн амьдрал өдрөөс өдөрт доройтож ядуурал, ажилгүйдэл газар авч манай орны дөрвөн хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Төрийн өндөр албан тушаалтан хууль зөрчих, зарим нь хээл хахууль, авилгалд автах, төрийн өмчийг хууль бусаар ашиглах явдал газар авч байгаа нь төр, засгийн нэр хүндийг нэг мөсөн унагах байдалд хүргэх ноцтой аюул тулгараад байна. Улс орны эдийн засаг, нийгмийн хямрал ийнхүү гүнзгийрч байгаа нь төрийн бодлого тодорхойлдогийн хувьд Улсын Их Хурлын үйл ажиллагаатай шууд холбоотой гэж үзэхээс өөр аргагүй юм. Хууль тогтоох, түүний хэрэгжилтэнд хяналт тавих, төрийн бодлого тодорхойлох Улсын Их Хурлын үйл ажиллагааны үр дүнгээс үзэхэд Улсын Их Хурал өнөөгийн хямралыг өөрөө гэтлэх чадваргүй нь харагдаж байна. Улсын Их Хурлын ажил хэрэгч байдал алдагдаж хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байгаагийн хариуцлагыг Улсын Их Хурлын удирдлага ч хүлээх ёстой. Засгийн эрх баригч Ардчилсан Холбоо эвслийн урагшгүй үйл ажиллагаанаас болж төр хямрах ёсгүй гэдгийг Улсын Их Хурал дахь МАХН- ын бүлэг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Бодит байдлыг харвал өнөөгийн улс төр, эдийн засаг, нийгмийн хямралаас гарах цорын ганц арга зам бол сонгогчид төрийг удирдах үйл хэрэгт шууд оролцох, өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлыг тараах эсэх асуудлаар санал асуулга явуулах явдал гэж бид үзэж байна. Сонгогчдын төлөөллийн байгуулага болох өнөөгийн Улсын Их Хуралд иргэд үл итгэх, эргэлзэх, бухимдах байдалтай байгаа нь төрийн бус байгууллагуудын шаардлага, иргэд хөдөлгөөнөө зохин байгуулж буй жагсаал, цуглаан, өлсгөлөн зэрэг хэлбэрээр илэрч байна. Үүнийг мэдэхгүй улс төрийн хүчин, улс төрч байх ёсгүй. Эцсийн эцэст төр засаг хямрахгүй бат бэх оршин тогтнох хамгийн гол үндэс нь ард түмэн түүнд итгэх, төр ч түүний итгэлийг даахад оршино. Ард түмэн итгэхгүй байгаа төрийн эрх баригчид суудалдаа удаан суух ёс суртахууны эрхгүй гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй гэж бодож байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw